Хувийн нууц

Close

Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС) нь цахим хэлбэрээр хандив өргөсөн болон МОНЭС-ийн байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.mongolianwomensfund.mn хаягаар зочилсон хувь хүмүүсийн мэдээлэлд хүндэтгэлтэй харьцаж, нууцлалыг чандлан хадгална.

Цахим хуудсаар зочилсон хүмүүсээс дараах хоёр төрлийн мэдээллийг бид цуглуулж болно:

1. Хувийн мэдээлэл

Цахим хуудсаар дамжуулан хандив өргөсөн тохиолдолд таны хувийн мэдэээллийг (нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, гэрийн хаяг болон факс) төлбөрийн баримт гаргах болон танд цаашид МОНЭС-ийн мэдээллийн товхимол болон жилийн тайланг илгээхэд ашиглах болно. Хэрвээ та хандив өргөсний дараа эдгээр мэдээллийг хүлээж авахыг хүсэхгүй бол, цахим шуудан илгээж, эсвэл утсаар бидэнтэй холбоо барина уу.

2. Хэрэглэгчийн мэдээлэл

Цахим хуудсаар зочлох болгонд интернэт үйлчилгээний провайдер энэ тухай мэдээллийг бүртгэдэг. Үүнд таны IP хаяг, ажиллагааны систем, мэдээлэл хайлтын төрөл, таны зочилсон цахим хуудсууд зэрэг багтдаг. Интернэт үйлчилгээний компани нь бидэнд зөвхөн манай цахим хуудсаар хэдэн хүн зочилсон тухай ерөнхий тоон мэдээллийг л бидэнтэй хуваалцдаг. Бид үүнийг статистик мэдээ бэлтгэхдээ л ашиглах болно.

Хувийн мэдээлэл цуглуулах тухай мэдэгдэл

Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС) нь Хувийн мэдээллийн (нууцлалын) тухай захирамжинд заасан шаардлагын дагуу хувь хүмүүсийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Тоон мэдээллийн субъектын ашиг сонирхлыг хамгаалахын тулд МОНЭС нь та бүхнээс хувийн мэдээллийг (нэр, утасны дугаар, факсны дугаар, цахим шуудангийн болон шуудангийн хаяг) цуглуулж, цаашид МОНЭС-ийн тухай мэдээлэл, хөрөнгө босгох тухай мэдээлэл, сургалт, үйл ажиллагаанд оролцох урилга илгээх, та бүхний санал хүсэлтийг сонсох болон холбогдох сурталчилгааны зорилгоор л ашиглах болно. Та бүхний зөвшөөрөлтэйгөөр таны хувийн мэдээллийг дээр дурдсан зорилгоор л бид ашиглах болно.

Одоо ашиглаж буй хэрэгслээр дамжуулан цуглуулсан та бүхний хувийн мэдээллийг бусдад аливаа арга хэрэгслээр зарах, худалдах, эсвэл зээлдүүлэх үйлдлийг хориглоно. Та бүхний хүсэлтээр, ямар ч үнэ төлбөргүйгээр, таны хувийн мэдээллийг сурталчилгааны зорилгоор ашиглахаа зогсооно. Санал хүсэлт байвал, эсвэл хувийн мэдээллээ шинэчлэхийг хүсвэл бидэнтэй +976 7711 9991 утсаар, эсвэл info@mones.org.mn хаягаар холбоо бариарай.

Цахим хуудсаар хандив өргөх тухай

Цахим хэлбэрээр хандив өргөх гүйлгээний процессийг хамгийн өндөр зэрэглэлийн арилжааны нууцлал буюу 128-бит SSL нууцлалын системийг ашигладаг Датаком компани хариуцан ажилладаг. Хувийн мэдээллийг бусдад шилжүүлж, бусад этгээдүүд уншиж, боловсруулахаас хамгаалахын тулд нууцлал бүхий бүх мэдээллийг автоматаар түгжиж нууцалдаг.

Бусад цахим хуудас руу холбогдох холбоосууд

Энэ цахим хуудас нь бусад цахим хуудсууд руу холбогдогдох цахим холбоостой. Монголын эмэгтэйчүүдийн сан нь бусад цахим хуудсуудын агуулга болон хувийн нууцлалыг хадгалах дадал практикийн өмнөөс хариуцлага хүлээхгүй болно.

Бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Хувийн нууцыг хадгалах тухай энэхүү бодлогод Монголын эмэгтэйчүүдийн сан нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэх болно. Сүүлийн үеийн бодлогын баримт бичигтэй цаг тухайд нь танилцахын тулд та бүхэн Хувийн нууцын тухай бодлогыг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

Бидэнтэй холбогдох хаяг

Хувийн нууцыг хадгалах тухай бодлогын талаар та бүхэн Монголын эмэгтэйчүүдийн сантай холбоо барихыг хүсвэл, info@mones.org.mn хаягаар цахим шуудан илгээх, эсвэл Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 6-р хороо, 48-р байр, 305 тоот гэсэн хаягаар бичиж, эсвэл +976 7711 9991 утсаар ярина уу.

Зохиогчийн эрх болон эрх бүхий хариуцлага хүлээхгүй байх тухай

Монголын эмэгтэйчүүдийн сангийн бэлтгэн боловсруулсан үйлчилгээний талаар мэдээлэл авах болон үйлчилгээг хүртэх нь зөвхөн та бүхний өөрсдийн хүлээх эрсдэл. Цахим хэлбэрээр материал татаж авснаас, эсвэл сангийн үйлчилгээг ашигласнаар учирсан аливаа гарз, хохирол зэрэг та бүхэнд учирсан гарз хохирлын хариуцлагыг Монголын эмэгтэйчүүдийн сан хүлээхгүй.

Монголын эмэгтэйчүүдийн сан нь агуулгын үнэн зөв, бодит байдал, ойлголмжтой эсэх тал дээр хариуцлагатай ажиллах боловч, бүх зүйл алдаа дутагдалгүй байх эсэхэд баталгаа гаргах боломжгүй учраас аливаа гарсан алдаа, дутагдалд хариуцлага хүлээхгүй.

Мэдээллийн тодорхой хэсгүүдийг бусад байгууллагууд бэлтгэж ирүүлдэг учраас Монголын эмэгтэйчүүдийн сан нь тус мэдээллийн үнэн зөв, бодитой бөгөөд бүрэн гүйцэд эсэхэд хариуцлага хүлээхгүйг үүгээр мэдэгдэж байна.

Энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн цахим хуудсанд мэдэгдэж зөвшөөрөл авснаар цааш нь арилжааны бус зорилгоор бусдад түгээж болно. HER санд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй л бол, энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг цааш нь арилжааны зорилгоор дахин боловсруулж, өөрчилж, тарааж, бусдад түгээж, эсвэл ил болгохыг хатуу хориглоно. Энэ зарчим нь Монголын эмэгтэйчүүдийн сангаас эрхлэн гаргадаг хэвлэмэл материалын (текст эсвэл зураг) зохиогчийн эрхэд ч нэгэн адил үйлчилнэ.

Нөхөн төлбөрийн бодлого

Нэгэнт өргөсөн хандивыг буцаан төлөх боломжгүй. Та бүхний өргөсөн бүх хандивыг Монгол дахь эмэгтэйчүүдийн эрхийг хөхиүлэн дэмждэг Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэтгэлэг олгох ажилд ашиглах болно.

Цахим орчинд хандив өргөхтэй холбоотой аюулгүй байдал

Цахим орчинд гүйлгээ хийх процессыг хамгийн өндөр зэрэглэлийн арилжааны нууцлал буюу 128-бит SSL нууцлалын системийг ашигладаг BEA компани хариуцан ажилладаг. Хувийн мэдээллийг бусдад шилжүүлж, бусад этгээдүүд уншиж, боловсруулахаас хамгаалахын тулд нууцлал бүхий бүх мэдээллийг автоматаар түгжиж нууцалдаг.

Бидэнтэй холбоо барих хаяг
Монголын эмэгтэйчүүдийн сан
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 6-р хороо, 48-р байр, 305 тоот
Утасны дугаар: +976 7711 9991
Ерөнхий санал хүсэлт: info@mones.org.mn