1

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийг хамгаалах олон улсын стандартыг нэвтрүүлж туршлаа

2018 оны 5-р сарын 30-ны өдрийн 161-р тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, санхүүжүүлэх” журмын 2.6.6 дахь хэсэг “насанд хүрээгүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлүүлэх” заалтыг шүүхийн практикт амжилттай нэвтрүүлэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийг хамгаалах талаарх олон улсын стандартыг нэвтрүүлж цагдаа, прокурорын хандлагад эерэгээр нөлөөлсөн байна.

МОНЭС нь Охидыг бэлгийн хүчирхийллээс хамгаалах онлайн сан бүрдүүлэх аян өрнүүлж, бүрдүүлсэн 5 сая төгрөгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2018 оны 4-р сард төслийн тэтгэлэг олгосон билээ.

Төслийн гол зорилго нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй 5 хохирогчийн хууль ёсны эрх ашгийг өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх замаар сэргээх, хохирлыг барагдуулах, эрхийг сэргээн эдлүүлэх, гэмт этгээдэд ял завших, хохирогч дахин хохирохоос урьдчилан сэргийлэх, хохирогчийг хэвийн амьдралдаа ороход нь дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Төслийн үр дүнд 2 хохирогчийн хэргийг шүүхээр амжилттай эцэслэн шийдвэрлүүлж, гэмт хэрэгтнүүдэд 8 жилээс насаар нь хорих ял оногдуулахаас гадна 1 хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг 4 гаран сая төгрөгөөр нөхөн төлүүлж чадсан юм. Үлдсэн 2 кейсийн хувьд гэмт хэрэгтэй улсаас оргон зайлсан учраас гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *