IMG 8651

10 өрхийн амьдрах орчныг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр ирэх 3 жилийн төлөвлөгөө хэлэлцлээ.

Монголын эмэгтэйчүүдийн сан нь Чингэлтэй дүүргийн 16-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах туршилтынхаа төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.

Төслөөр 3 өрх амины орон сууцтай, мөн 3 өрх шинэ гэртэй болж тав тухтай, дулаан амьдрах боломжтой болж байшин эзэмшлийг үнэ төлбөргүй нөхцөлөөр бүрэн шилжүүлэх бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

2019-2021 онд Чингэлтэй дүүргийн тус хороонд 10 өрхийн амьдрах орчныг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хийгдэх ажлын талаар Засаг дарга Т.Идэрцаагаантай хэлэлцлээ. Уулзалтын үр дүнд иргэдэд үйлчлэх анхдагч нэгж болох хорооны захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд зардлын хэмнэлттэй, дулаан хадгалах барилгын шинэ технологи туршин нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эсвэл өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийт 10 айл өрхөд үнэ төлбөргүй байшин барьж, амьдрах орчныг сайжруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *