Zar

“ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” төслийн уралдаанд зарлагдлаа.

Монголын эмэгтэйчүүдийн сан нь эмэгтэйчүүдийн эрх, хүний эрхийн хэрэгжилтийг хангах, хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих, эмэгтэйчүүдийн манлайлал, засаглалыг хөгжүүлэхэд санхүүгийн болон мэдлэг арга зүйн дамжлэг үзүүлдэг сан юм.


Танай байгууллага эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн шударга ёсыг бий болгохын төлөө ажилладаг уу? Тийм бол бидэнд төслөө ирүүлнэ үү.

Төслийн зорилго нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дуу хоолойгоо гаргах залуу манлайлагчдыг бэлтгэх

Үйл ажиллагааны хүрээ: Төслийн үйл ажиллагаа нь залуу эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн, жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг өөрчлөх,  хүний эрхэд суурилсан, баг болон хамтран эрхийнхээ төлөө дуу хоолойгоо гаргах, эрхийн зөрчлийн асуудлыг гаргаж ирж, түүнийг зогсоохын төлөө ажиллах хүсэл эрмэлзлэлийг бий болгоход чиглэнэ. Залуу эмэгтэйчүүдэд эрхийн зөрчлийн талаар тулгамдаж байгаа асуудлаа өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхийн төлөө ажиллахад дэмжлэг үзүүлэх

Бүтээлч, шинэлэг: Төслийн үйл ажиллагаа нь залуу эмэгтэйчүүдэд сонирхлыг татсан, бүтээлч, оролцоонд тулгуурласан байх

Тэгш оролцоо: Төсөлд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар ажиллах сонирхолтой 18-35 насны нийгмийн олон талт төлөөллийн оролцоог хангасан залуу эмэгтэйчүүдийг оролцуулна. МОНЭС нь багаар хамтарч ажиллах чадавхийг хөгжүүлэхийг дэмждэг болохыг анхаарна уу

Тогтвортой байдал: Орон нутагтаа эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг бууруулахад манлайлан оролцох, бусдад үлгэрлэн залуу эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийт, шийдвэр гаргачдад хүргэх, залуу эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж, ажиллах

Уян хатан байдал: МОНЭС нь  төслийн төсөвтөө өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж нийт төсвийн 20 %-аас хэтрүүлэлгүй захиргааны зардлыг тусгахыг зөвшөөрнө.

Нөөц: Төслийн санхүүжилт нь 5.0 сая төгрөг, хэрэгжүүлэх хугацаа нь 2018 оны 10-р сараас 2019 оны 01 сарыг дуустал 4 сар байна.

Төсөл хэрэгжих газар: Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Орхон, Өмнөговь аймаг

  1.  Төслийн баримт бичиг:
  • Өргөдөл төслийн үндэслэл, хэрэгцээ Тэтгэлэг хүсэх маягтыг татан авна уу.
  • Төсөл нь ямар үр дүнд  хүрэх нь тодорхой байх
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хугацаа, санхүүжилтийг зарцуулах тооцоо тодорхой байх
  • Төслөөс гарах үр дүн, үр нөлөө, төсөл хэрэгжүүлснээр тухайн орон нутгийн залуу эмэгтэйчүүд болон нийгэмд гарах өөрчлөлтүүдийг тусгах
  1. Өмнө нь тус сангаас тэтгэлэг авч байсан бол төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга
  2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас оруулах хөрөнгө, байгууллагын чадавхи, нөөцийн талаарх мэдээлэл
  3. Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, товч танилцуулга, эргэн холбоо барих утас, хаягаа тодорхой бичсэн байна.

Нийт 4 төсөл шалгаруулна. Төслөө амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд төслийг  үргэлжлүүлэх боломжийг олгоно.

Төслийн материалыг хүлээн авах хугацаа 2018 оны 09 дугаар сарын 14-ний 17 цаг хүртэл нээлттэй.

Та бүхэн хоцролгүй дараах хаягаар төслөө явуулаарай.

Монголын Эмэгтэйчүүдийн Сан

Хаяг: УБ, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, 

Шуудангийн хайрцаг: 280, 46А,

Улаанбаатар Бага тойруу 48-р байр 305 тоот

E-mail: mones@mongol.netУтас: 77119991

Дэлгэрэнгүй мэдээллийг davaa@mones.org.mn   холбогдож авна уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *