Хэрхэн хандив өргөх вэ?

Хэрэв та МОНЭС-т хандив өргөхийг хүсвэл дараах хэлбэрээр өргөж болно.
- Дансаар
- PAYPAL ашиглан /гадаадаас/
- Холбоо тогтоох /дугтуйгаар, утасдах, биеэр ирж гэх мэт/

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк Хаан Банк
Төгрөгийн данс: 453 016 378 Төгрөгийн данс: 503 103 9201
Гадаад валютын данс: 453 023 942

PAYPAL ашиглан хандив өргөх.

Хандивлагчийн нэр

PayPal
7711 9991 mones@mongol.net
ХОЛБОО БАРИХ       Мон | Eng

Филантропи бол хүнийг хайрлах хайр гэсэн утгатай Грек гаралтай vг. “Фила” гэж хайр, “тропи” гэдэг нь хvн гэсэн vг. Энэ үг орчин vед “бусдыг хайрлаж тэтгэн туслахын тулд хандив єргєх” гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр филантропич гэдэг бусдын сайн сайхны тєлєє цаг зав, оюун ухаан, хєдєлмєр, хєрєнгє мєнгєє хандивлагчийг хэлнэ. Нэг нэгэндээ туслах гэсэн сэтгэлийн өглөг, хайр юм.

Филантропийн єдрүүдийг 1986 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 15-нд дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн байна. Орчин үед “нийгэмдээ хандив єргєх” гэсэн ухагдахуунаар хэрэглэгдэж байна. Дэлхий нийтээр Филантропийн єдрийг янз бүрээр тэмдэглэдэг. Жишээ нь, нийгмийн тєлєє хандив єргєдєг Филантропчид уулзаж хандиваа ямар асуудалд хааш нь чиглүүлэх вэ гэдгээ ярилцаж, энэ жилийн хамгийн єндєр хандив єргєсєн байгууллага, хүнийг зарлаж урамшуулдаг. Тэрбумтан Билл Гейтс гэхэд компанийн ажлаасаа илүү сан дээрээ тєвлєрч ажилладаг болсон. Тэр сан нь “Дэлхийн хvvхэд бvхэн вакцинд хамрагдах ёстой” гэсэн уриатай ба дэлхийн эрvvл мэндийн байгууллагаас илүү хєрєнгє мєнгийг нь зарцуулж байна.

Филантропи нь буяны бус хєгжлийн төлөө хандив юм. Хүн бүр хєгжил дэвшлийн тєлєє єєрийнхєє чадах чинээгээр хандив єргєж, тэр хандивыг нь хэрэгтэй газар нь зєв зохистой шийдвэрлэж чадвал хєгжил дэвшилд хувь. нэмэр оруулж байна гэсэн vг. Хандивт их багын хэмжээ гэж байхгvй. Заавал мєнгєн хандив ч бас албагvй. Мэдлэг мэргэжлээрээ туслана гэдэг их том єглєг юм. Тэгэхээр нийгмийн єєрчлєлтєд оролцож сайн үйлс бvтээх ажил нэг хүний юм уу, нэг байгууллагын бус бүх нийтийн ажил байвал үр дүнд хүрнэ.

“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн сайхан үг ч бий. Монголчууд бид бие биендээ зовсон цагт нь тусалж байдаг сайхан уламжлал бий. Харин Филантропи бол арай өөр. Тэд хөгжлийн төлөө хандив өргөнө. Филантропи сэтгэлгээ буюу хүний тєлєє сэтгэл гаргаж хандив єгєх үйлдэл нь Монголын нийгэмд єнєєдєр сайн хєгжєєгүй байна. Энэ тухай олон нийтэд хvргэж, гэгээрvvлэх нь та бидний үүрэг.

Таны єгсєн мянган тєгрєг нийгмээ єєрчлєхєд оролцож байгаагаа мэдэрч чадвал баяр бахдал єєрт нь тєрдєг. Тусыг нь авсан хүн ч зєв хэрэглэж ач тусыг нь гаргах ёстой шүү гэж бодно. Хүний амьдралыг єєрчлєх гэдэг аугаа их сэтгэлийн үр дагавар юм. Энэ сэтгэлгээг Монголд хєгжүүлэхийн тулд Монголын эмэгтэйчүүдийн сан /МОНЭС / Олон улсын филантропи єдрийг жил бvр 11-р сарын 15-30—ны өдрүүдэд тэмдэглэж эхэлснээс хойш 14 жил болж байна. Энэ өдрийг тэмдэглэдэг ганц байгууллага гэхэд хилсдэхгүй болов уу. Зvй нь бол орон даяар тэмдэглэж, хүмүүс халуун сэтгэлийн гараа хэрэгцээтэй газар хvргэх ёстой. Хүн бүхэн нэг нэгэндээ тусалж, нийгэмд єєрчлєлт авчрахад хувь нэмрээ оруулаасай гэсэн зорилготой ажиллаж байна. Манай сан нэг жилдээ нийгмийн тєлєє зарцуулж байгаа хєрєнгийнхєє зєвхєн 10 хувийг Монголоосоо босгодог. Үүнийг нэмэгдvvлэхийн тулд монголчуудын филантропи сэтгэлгээг хєгжvvлэх нь чухал юм.

Энэ өдрүүдийг хэрхэн тэмдэглэж байна вэ?

Энэ өдрүүдийг жил бүр нэг тодорхой уриатайгаар тэмдэглэж байна. Анх Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Хүүхдийн хамгаалах байрны үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан 2,2 сая төгрөг хандив цуглуулж өгсөн юм. Энэ хандив нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах байранд байрлуулж, нийгмийн ажлын болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан.

2007-2014 оны хооронд бид “Өрх тэргүүлсэн олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг чадваржуулъя” уриан доор хандив цуглуулсан юм. Яагаад энэ бүлгийн эмэгтэйчүүдийг чадваржуулах хэрэгтэй байсан вэ? Тэдний орлого бага, өөртөө итгэлгүй, өнөөгийн зах зээлийн нийгэмд өөрийгөө болон гэр бүл, хүүхдүүдээ авад явах чадвар нь сул байдаг. Олон эмэгтэйчүүдийн дундаас нийгмээс хоцрогдсон эмэгтэйчүүдийг сонгож ажиллахыг төрийн бус байгууллагуудаас хүсдэг. Иймд бид ажилгүй, өөртөө итгэл муутай,нийгэмд болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл хомс, өрхийн орлого бага эмэгтэйчүүдтэй ажилладаг эмэгтэйчүүдийн 10 гаруй төрийн бус байгууллагад тэтгэлэг болгон олгосон юм.

7 жилийн хугацаанд бид 360 гаруй эмэгтэйчүүдийг амьдралаа авч явах чадвартай болоход нь тусалсан юм. Єнєєдєр орлого олоод эхэлсэн хvн цаашид амьдралаа авч явах итгэлтэй болдог гэдэг нь хэрэгжүүлсэн төслүүд маань харуулж байна.