Хэрхэн хандив өргөх вэ?

Хэрэв та МОНЭС-т хандив өргөхийг хүсвэл дараах хэлбэрээр өргөж болно.
- Дансаар
- PAYPAL ашиглан /гадаадаас/
- Холбоо тогтоох /дугтуйгаар, утасдах, биеэр ирж гэх мэт/

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк Хаан Банк
Төгрөгийн данс: 453 016 378 Төгрөгийн данс: 503 103 9201
Гадаад валютын данс: 453 023 942

PAYPAL ашиглан хандив өргөх.

Хандивлагчийн нэр

PayPal
7711 9991 mones@mongol.net
ХОЛБОО БАРИХ       Мон | Eng

МОНЭС нь  2005 оноос эхлэн хандивын хайрцаг байршуулах ажлаа  ХААН БАНК-наас эхлэсэн бөгөөд энэ хугацаанд   Номин Холдинг ХХК-ийн 10 салбар дэлгүүрүүд, Кашмир Хаус, БОСА ХХК-ний сүлжээ дэлгүүрүүд болон Скай их дэлгүүрүүдтэй тус тус хамтран ажиллаж  “Хандивын хайрцаг”  байгууллагуудаар аялуулж хуримтлуулсан мөнгөө өрх тэргүүлсэн олон хүүхэдтэй ээжүүд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд болон охидыг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд зориулан зарцуулсан.

Мөн бидний ажлыг дэмжин Батбайгаль ХХК  2016 оноос эхлэн 8 салбар дэлгүүртээ МОНЭС-ийн хандивын хайрцагыг хугацаагүйгээр тогтмол байршуулан ажиллаж байна.

Номин Холдинг ХХК

Номин Холдинг ХХК нь өөрийн 10 салбар дэлгүүрт хандивын хайрцаг байрлуулж бидний үйл ажиллагаа болон Монголын охидын эрхийг хамгаалахын төлөө хувь нэмрээ оруулж эхэлсэн.

ХААН банк

МОНЭС нь 2005-2015 он хүртэл Өрх тэргүүлсэн ээжүүдэд орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хандивын хайрцагнуудаа ХААН Банкны 23 салбарт байрлуулаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 23,1 сая төгрөг цугларч 19 тэтгэлэг олгоод байна. Энэхүү тэтгэлэгийн үр дүнд 312 өрх толгойлсон ээжүүд жижиг бизнес эрхлэж аж амьдралаа дээшлүүлээд байна.

Кашмир хаус

2012 оноос эхлэн өөрийн салбар дэлгүүртээ МОНЭС-ийн хандивын хайрцагыг өнөө хүртэл  байршуулан ажиллаж байна.

Батбайгаль ХХК

Батбайгаль ХХК нь 2005 оноос эхлэн МОНЭС-той хамтран ажиллаж биднийг үйл ажиллагааг дэмжисээр ирсэн. 2016 оноос эхлэн 8 салбар дэлгүүрээ хандивын хайрцагуудын тогтмол байршуулан  ажиллаж эхлээд байна