Хэрхэн хандив өргөх вэ?

Хэрэв та МОНЭС-т хандив өргөхийг хүсвэл дараах хэлбэрээр өргөж болно.
- Дансаар
- PAYPAL ашиглан /гадаадаас/
- Холбоо тогтоох /дугтуйгаар, утасдах, биеэр ирж гэх мэт/

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк Хаан Банк
Төгрөгийн данс: 453 016 378 Төгрөгийн данс: 503 103 9201
Гадаад валютын данс: 453 023 942

PAYPAL ашиглан хандив өргөх.

Хандивлагчийн нэр

PayPal
7711 9991 mones@mongol.net
ХОЛБОО БАРИХ       Мон | Eng

Хатагтай С.Байгалмаа

Би бусдын төлөө өчүүхэн ч гэсэн сайн зүйл хийх гэсэн сэтгэлээсээ МОНЭС-тай хамтран ажиллаж байна. 2005 оноос эхлэн байнгын хандив өргөж ирлээ. 2016 оны 12-р сараас эхлэн “Их үйлсэд сэтгэлийн тус багадахгүй” аяныг өрнүүлж, Батбайгаль Бэйкэригийн борлуулсан бялуу бүрийн 100 төгрөгийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээжүүд”-ийг чадавхжуулахад зориулахаар шийдсэн юм.

Хатагтай Катерин Хантер

МОНЭС үүсгэн байгуулагдсан анхны жилүүдэд бидний ажлыг дэмжиж Монголын Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх үйлсэд 2001, 2003 онуудад тухайн үедээ Индонезийн Зүүн Тиморт Азийн сангийн суурийн төлөөлгчөөр ажиллаж байсан Хатагтай Катерин Хантер хувиасаа удаа дараа хандив өргөсөн.

М. Болор-Уянга - СУИС-ийн оюутан

М. Болор-Уянга нь 10 настайгаас эхлэн МОНЭС-д хандив өргөж эхэлсэн. Хүнд дандаа тусалж бай, тэгвэл хүн чамд дараа нь тусална” гэж ээж маань дандаа хэлдэг юм. Тийм учраас “Эмзэг бүлгийн охидуудад туслаарай” гэж өөрийн хандиваа МОНЭС-т анх өргөж өнөөдөр 18 нас хүртлээ бидний ажлыг дэмжсээр ирсэн.

Тэр 10 настайдаа МОНЭС-ийн эгч нартаа зориулж өөрийн зохиосон шүлгээрээ бэлэг барьж байжээ.

Бороо
Бороо чи тэнгэрээс буусан ус юм уу?
Бороо чи тэнгэрийг эзэгнэгч хаан юм уу?
Хэрвээ би бороосон бол
Өндөр тэнгэрээс бууж ирээд
Хүүхэд болгоныг баярлуулж
Хөвчийн ойг шүүдрээрээ мялаах даа
Хүн бүрийн тус бороо шиг байгаасай…… гэж хэлнэ

С. Төгс-Оюун - Зураач

Олон жил уран бүтээлдээ үнэнч яваа манай цөөхөн эмэгтэй зураачдын нэг бөгөөд эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн төлөө өөрийн цаг заваа зориулж яваа Филантропич.
Өөрийн орлогын тодорхой хувийг МОНЭС-д 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл байнга хандивлаж байна.
Би бусдын төлөө өчүүхэн ч гэсэн сайн зүйл хийхсэн гэсэн сэтгэлээсээ өөрийн боломжоор хандив өргөдөг юм. Хандивыг сэтгэлээсээ өгвөл багадана гэж байхгүй, далайд дусал нэмэр гэдэг шиг.
Тэнгэрт нар байгаа өдөр бүр би өөрийн сэтгэлээ бусдад зориулах болно.

Б. Эрдэнэцогт - Сайн дурын ажилтан

2006 оноос сайн дураараа МОНЭС-ийн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд өөрийн цаг завыг зориулан давхардсан тоогор 420 гаруй хүнд бидний ажлыг танилцуулан сурталчилж хандив цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

И. Батцэцэг - Зөвлөх инженер, профессор

Монголын Эмэгтэйчүүдийн санг байгуулагдсан цагаас нь эхэлж дэмжиж “Бусдын төлөө, сайн сайхан үйлс бүтээхийн төлөө” гэсэн сэтгэлийн өөрийн уриатайгаар хамтран ажиллаж бүхий л үйл ажиллагаанд нь оролцож ирсэн.
Сангийн эрхэм зорилгыг хүлээн зөвшөөрч 4 чиглэлд Усны салбарын эмэгтэйчүүд манлайлан оролцож жил бүрийн хандив, хөрөнгө босгох ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн.
2013 оны “Шилдэг хандивлагч” –аар тодорч сангийн хүндэт өргөмжлөлийг гардан авсан нь манай хамт олны болон найз нөхдийн сайхан сэтгэлийн дэм тусламж гэж үргэлж баярлаж явдаг.
Нийгмийн шудрага ёсны төлөө эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэн ажиллахын төлөө бие сэтгэлээ зориулах болно.

Ч. Энхтуяа - Уран хатгамалч

Өгөх нь авахаасаа ерөөлтэй. Өөрөө авч баярлахаас илүү байгаагаа өгч, хүн баярлуулах нь илүү аз жаргал авчирдаг юм.
Ийм учир миний өгч байгаа сэтгэлийн өглөг нөгөө хүнд хэрэгтэй байдаг учир би боломжоороо байнга хандив өргөдөг.