Хэрхэн хандив өргөх вэ?

Хэрэв та МОНЭС-т хандив өргөхийг хүсвэл дараах хэлбэрээр өргөж болно.
- Дансаар
- PAYPAL ашиглан /гадаадаас/
- Холбоо тогтоох /дугтуйгаар, утасдах, биеэр ирж гэх мэт/

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк Хаан Банк
Төгрөгийн данс: 453 016 378 Төгрөгийн данс: 503 103 9201
Гадаад валютын данс: 453 023 942

PAYPAL ашиглан хандив өргөх.

Хандивлагчийн нэр

PayPal
7711 9991 mones@mongol.net
ХОЛБОО БАРИХ       Мон | Eng

Бид дотоодын байгууллага, хувь хандивлагчдын хандивыг:

2016 оны хандивын мэдээлэл

  • Мөнгөн бус хандив
  • Мөнгөн хандив
  • Цэнгүүн зохион байгуулах (УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтарсан “Төр түшилцэж яваа төвшин сайхан бүсгүйчүүд” VIP цэнгүүн, Филантропчдын цэнгүүн)
  • Байгууллагууд дээр хандивын хайрцаг байршуулах болон дугтуй аялуулах (БОСА ХХК, Батбайгаль ХХК, Скай худалдааны төв, Кашимер хаус)
  • Цахимаар
  • Жижиг худалдаа, сугалаа, кампанит ажил зохион байгуулах замаар хуримтлууллаа.

2016 оноос эхлэн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын тухайн жилдээ хэрэгжүүлсэн төслийн шинэ санаачилга, боловсруулсан шинэ ном гарын авлага, хийсэн судалгаа шинжилгээний бүтээлүүдээ олон нийтэд нээлттэйгээр сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна.

Бид 2017 оны 3 дугаар сарын 07  нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан “Нэг зорилго – Нэг дуу хоолой” уриан дор зохион байгуулж буй “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ – МЭДЭЭЛЛИЙН ЗАХ 2017” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Мэдээллийн захад хүрэлцэн ирж ирсэнээр  эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд бүтэн жилийн хугацаанд юу хийж бүтээснийг нэг дороос мэдээд зогсохгүй, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах боломж олгосон юм. Энэ жилийн мэдээллийн захыг “НЭГ ЗОРИЛГО-НЭГ ДУУ ХООЛОЙ” эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох уриатайгаар зохион байгууллаа.

Мэдээллийн зах -2017-д эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  17 төрийн бус байгууллага болон 8 бүлэг  оролцлоо.

Цахим сан бүрдүүлж Челленжид нэгдсэн

2013 оноос эхлэн жил бүрийн 2-р сараас Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Олон Улсын Өдөр 3 сарын 8-ныг хүртэл охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг таслан зогсоохыг шаардсан One Billion Rising буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЭЕ!” хөдөлгөөн өрнөж байна. Манай Улс ONE BILLION RISING MONGOLIA кампанит аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэхүү аяны гол зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, тэдний хандлагыг өөрчлөхөд оршиж байгаа юм.

МОНЭС энэхүү аяныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж цахимаар сан бүрдүүлэх челленж өрнүүлсэн. 2017 оны Челленж идэвхтэй 10хоног үргэлжилж   нийт  92 хүн, 2 байгууллага оролцож нийт 745,000  төгрөгийн сан бүрдүүлсэн. хандивийг хүчирхийлэлд өртсөн ХҮҮХДҮҮДИЙН эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Beautiful Hearts Against Sexual Violence – Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ ТББ -т тэтгэлэг болгон олгосон.

ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХАД ХАНДИВ ӨРГӨСӨН ТАНД ИХ БАЯРЛАЛАА!!!

Цахим сан бүрдүүлж Челленжид нэгдсэн

2016 оны 2-р сараас Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Олон Улсын Өдөр 3 сарын 8-ныг хүртэл охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг таслан зогсоохыг шаардсан One Billion Rising буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЭЕ!” хөдөлгөөн өрнөж  МОНЭС  ONE BILLION RISING MONGOLIA кампанит аянд нэгдсэн.

Энэхүү аяны гол зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд залуусын оролцоог нэмэгдүүлж, тэдний хандлагыг өөрчлөхөд оршисон юм.

Аяныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх сан бүрдүүлэх челленжид урьж, Челленжид уригдсан хүн бүр 5000 төгрөг хандивлаж, цааш нь 5 найзаа хандив өргөхийг уриалсан.

Челленж идэвхтэй 3 хоног үргэлжилж   нийт 104 хүн, 1 байгууллага оролцож нийт 550,000 төгрөгийн сан бүрдүүлсэн.

Хүний эрхийн өдрөөс эмэгтэйчүүдийн эрхийн өдөр хүртэл “Охид эмгэтэйчүүдийг бэлгийн хүчирллээс хамгаалъя “ 88 өдрийн аянг 2006 оноос жил бүр зохион байгуулж бэлгийн хүчирхийллийн эсрэг 20 орчим төсөлд санхүүжилт олгосон юм. 2015.12.10 өдөр 12:00 – 14:00 цагт Сүхбаатарын талбайд болсон хүний эрхийн өдрийн жагсаалд оролцож 88 өдрийн аяны нээлтээ хийлээ. Цуглаанд МОНЭС-оос СДА гууд, дэмжигч оюутан, сурагчид  гүйцэтгэх албаны төлөөлөлүүд нийт 69 хүн оролцлоо.

2015-2016 оны 88 өдрийн аяны өдрөөр  Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар 2012-2015 оны хооронд төрийн бус байгууллагуудаас хийсэн тоон, чанарын, баримтын судалгаануудын тайланг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Монголын эмэгтэйчүүдийн сангаас уг эмхэтгэлийг хэвлүүлэн олны хүртээл болголлоо.  Энэхүү эмхэтгэлд орсон шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн оролцоо, боловсролын орчин дахь бэлгийн дарамт, жендэрт суурилсан хүчирхийлэл, өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн залуу ээж нарт тулгамдсан асуудлууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох асуудлаар хийсэн судалгаа, мониторингийн тайлангуудынхаа дүгнэлтийг төрийн бус байгууллагууд танилцууллаа.

Энэ уулзалтаар төрийн бус байгууллагууд өөрсдийн хийсэн судалгаа, мэдээллээ бусаддаа хэрхэн түгээж байх, жил бүр ТББ-уудын мэдээллийн экспо гаргах, цахим хэлбэрээр бие биедээ түгээж солилцох талаар хэлэлцлээ.

Тайлан танилцуулах уулзалт хэлэлцүүлэгт ТББ-ын төлөөлөлүүд, судлаач, эрдэмтэн багш, төрийн байгууллагын нийт 85 хүн оролцож МОНЭС-оос Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ТББ-даас 2012-2015 онд хийсэн судалгаа, Мониторингийн тайлангуудаар гарын авлага болгон хэвлэн гаргасан.