Хэрхэн хандив өргөх вэ?

Хэрэв та МОНЭС-т хандив өргөхийг хүсвэл дараах хэлбэрээр өргөж болно.
- Дансаар
- PAYPAL ашиглан /гадаадаас/
- Холбоо тогтоох /дугтуйгаар, утасдах, биеэр ирж гэх мэт/

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк Хаан Банк
Төгрөгийн данс: 453 016 378 Төгрөгийн данс: 503 103 9201
Гадаад валютын данс: 453 023 942

PAYPAL ашиглан хандив өргөх.

Хандивлагчийн нэр

PayPal
7711 9991 mones@mongol.net
ХОЛБОО БАРИХ       Мон | Eng

Ш. Цэвэлмаа, МОНЭС-гийн Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга

Монгол Улсын Анхны Тэргүүн хатагтай. “Монголын эмэгтэйчүүдийн сан өөрийн үйл ажиллагаагаараа эмэгтэйчүүдэд урам зориг өгч байгаа нь надад их таалагддаг. Ийм учир би нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар шийдэж, гадаад дотоодын олон нөхөдтэй хөл нийлүүлэн алхах болсондоо баяртай байна” гэж   анх МОНЭС-гийн Тэргүүнээр 2004 онд сонгогдон ажиллаж эхлэхдээ хэлж байсан юм.

С. Байгалмаа, Удирдах Зөвлөлийн гишүүн

Түүний эрхэлж буй бизнесийн салбарт ажиллагсадын дийлэнх нь эмэгтэйчүүд. 1996 онд Батбайгал ХХК-г үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл захирлаар нь ажиллаж байна. Эмэгтэй хүн хатууг зөөллөж, хүн хүнээ хайрлах, амар амгалан ертөнцийг бий болгохын төлөө өөрсдийгөө зориулж ажиллаж чаддаг гэдэгт тэрээр итгэдэг. Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн сантай 2002 оноос хойш хамтран ажиллаж, олон жилийн турш эмэгтэйчүүдийг чадваржуулахын төлөө хандиваа өргөж ирсэн манай байнгын хандивлагчдын эгнээнээс Удирдах Зөвлөлийн гишүүн болон ажиллаж байна.

Д. Бямбацэцэг, Удирдах Зөвлөлийн гишүүн

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд ажиллаж эхэлсэн нь түүнийг эрч хүчтэй, өөдрөг цоглог явах энергийг өгсөн гэж тэрээр ярьдаг. Хүүхэд залуучуудын хөгжлийн төв төрийн бус байгууллагад насанд хүрээгүй охидыг биеэ үнэлэх эрсдлээс хамгаалах чиглэлээр ажиллаж, хүний эрхийг хамгаалах асуудлаар туршлага хуримтлуулсан юм. 2003 оноос Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлчээр ажиллаж нийгэмд байгаа шударга бус явдлыг илчилсэн нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, авлигал хээл хахууль, хар тамхины асуудал зэрэг нийгэмд бугшсан олон асуудлуудыг хөндсөн нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдэд танилцуулсаар байна. 2012 оноос эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Д. Наран, Удирдах Зөвлөлийн гишүүн

Чөлөөт орчуулагч. Тэрээр олон улсын байгууллагын төслүүд, Улаанбаатар хотын Засаг Даргын Тамгын газарт ажиллаж байсан. 2003 оноос эхлэн МОНЭС-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Л. Нямгэрэл, Удирдах Зөвлөлийн гишүүн

Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллаж, бизнесийн салбарт хүч үзэж байгаа бүсгүйчүүдийн нэг юм. Тэрээр Cashmere ХХК, Cashmerehouse дэлгүүрийн захирлаар ажилладаг ба олон эмэгтэйчүүдийг сургаж, ажлын байраар хангаж, тэднийг өөрсдийнхөө төлөө идэвхтэй, санаачлагатай байгаасай гэж туйлын их хүсдэг. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн сангийн үйл ажиллагааг 2009 оноос хойш дэмжиж, эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн төлөө хандивлагчаас Удирдах зөвлөлийн гишүүн болж ажиллаж байна.

Б.Оюунбилэг, Дэд дэргүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн

Б. Оюунбилэг нь Монгол улсын шилжилтийн үеийн өөрчлөлт ба улс төр, эдийн засаг ба нийгмийн хөгжлийн асуудлаар мэргэшсэн. Тэрээр засаглал, иргэний нийгэм болон жендэрийн мэргэжилтнээр Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан болон Соёл Урлагийг Дэмжих Сан зэрэг олон улсын хөгжлийн байгууллагууд, Азийн Сан ба Дэлхийн Зөн Олон Улсын ТББ-д зөвлөхөөр ажиллаж байсан. Б.Оюунбилэг нь төлөвлөлт, хэрэгжүүлэлт болон хууль зүйн, эдийн засаг, иституцийн болон нийгмийн өөрчлөлтүүдийн мониторинг зэрэг хөгжлийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. ОХУ-ын Москва дахь Үндэсний Эдийн Засгийн Академи, Эдийн Засгийн болон АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Эллиот Сургуулийн Олон Улсын шинжлэх ухааны мастерын зэргээр тус тус төгссөн. Тэрээр МОНЭС-ийн УЗ-ийн гишүүн, Дэд Тэргүүн юм.

Н. Чинчулуун, МОНЭС-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх, Удирдах Зөвлөлийн гишүүн

Хуульч мэргэжилтэй тэрээр 1990-ээд онд иргэний нийгмийн идэвхтэй гишүүдийн нэг болж, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хүний эрх хөгжил төв зэрэг хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулж, хөл дээр нь зогсоож, идэвхтэй үйл ажиллагаа явуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Монголын эмэгтэйчүүдийн санг 2000 онд анх үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн Тэргүүн болон Захирлаар ажиллаж, эмэгтэйчүүдийн төлөө хөрөнгө босгож, тэтгэлэг олгодог үндэсний ганц санг тогтвортой ажиллуулж ирсэн. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 300 гаруй тэтгэлэгийг 150 гаруй төрийн бус байгуулага бүлгүүдэд олгосон. Сангийн гадаад харилцааг хөгжүүлж Олон улсын эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ, Эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ, Хил хязгаааргүй тэтглэг олгогчид, Азийн эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ зэрэг олон улсын сангуудын гишүүн нь болж, эгч дүү сангуудтай мөр зэрэгцэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн 1000 эмэгтэйн нэг болсон. Н.Чинчулуунтай Монголын эмэгтэйчүүдийн сангийн үйл ажиллагаа салшгүй холбоотой.

Б. Шүүдэрцэцэг, Удирдах Зөвлөлийн гишүүн

“Ардын эрх” сонинд хууль зүйн албаны сэтгүүлч хийж ажлын гараагаа эхэлсэн тэрээр “Хулан” хэмээх тууж бичсэнээр утга зохиолд эргэлт буцалтгүй хөл тавьсан юм. Хэр баргийн эмэгтэйд байдаггүй үнэнч, феминист үзэл түүнийх. Эмэгтэйчүүдээ хайрлаж, өмөөрнө. Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн их хатны тухай “Ану хатан” роман бичиж, түүнийгээ тайз, дэлгэцийн бүтээл болгож, олон хүний хүртээл болгож чадсан. “Ану хатан” киног феминист бүтээл гэж судлаачид дүгнэсэн байна.  Тэрээр “180 хэм” жүжиг бичиж, “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” бүтээлийг орчуулсанаар эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг уншигч, үзэгчдэд хүргэхэд хувь нэмрээ оруулсан юм. 2008 оноос эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Б. Золзаяа, Удирдах Зөвлөлийн гишүүн

“Өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч болон захирал. Тэрээр 2008 оноос эхлэн жендэрийн шударга байдал, хүний эрхийн активистаар ажиллаж байгаа. Олон нийтийнойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхболон бүлгүүдийг чадваржуулах хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож байсан.Охид, эмэгтэйчүүдийн  хүчирхийлллийг зогсоох   Олон улсын V өдрийн үеэр “Үтрээний хүүрнэл” жүжгийг  найруулж , олон нийтэд танилцуулсан байна. УИХ-ын 2012,2016 оны сонгуулийн ажиглагчаар ажиллаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох асуудлаар олон нийтэд танилцуулахад идэвхтэй оролцож байдаг. МОНЭС-ийн УЗ-д 2015 оны 10-р сараас эхлэн ажиллаж байна.

Ө.Гэрэлмаа, Удирдах Зөвлөлийн гишүүн

Тэр бүр эмэгтэйчүүд  олноороо ажиллаад байдаггүй Тээвэр зуучлалын салбарт ажиллаж байгаа  Ландекс компаний Ерөнхий захирал Ө. Гэрэлмаа нь 2015 оноос эхлэн Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр энэ салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа манай эмэгтэй бизнесмен эмэгтэйчүүдийн нэг тэрээр тус санд эмэгтэйчүүдийг хүчтэй, эдийн засгийн эрх мэдэлтэй болгохын төлөө хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Д.Мөнхнасан, Удирдах Зөвлөлийн гишүүн

Саянаа сайн сайхны нийгэмлэг ТББ-ын Тэргүүнээр 2014 оноос эхлэн ажиллаж байгаа. Нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, бэлгийн эрхийн асуудлаар багагүй туршлагатай. Түүний энэ чиглэлээрх туршлага, мэдлэг нь бэлгийн цөөхийн эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулна. 2015 оноос МОНЭС-ийн Удирдах Зөвлөлөийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 Б.Хонгорзул, Удирдах Зөвлөлийн гишүүн

2010 онд оюутан байх үеэсээ эхлэн  Залуу лидер эмэгтэйчүүдийн клубийн гишүүнээр анх МОНЭС-той холбогдож, залуу эмэгтэйчүүдэд тохиолдож буй ажлын байран дахь бэлгийн дарамтын судалгааг охидууд өөрсдөө хийхэд оролцож ирсэн.   Эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдаж байгаа нийгэм бол хамгийн эрүүл нийгэм. Тухайн улсын хөгжлийн хэмжүүрийг эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллаар тодорхойлдог гэж тэрээр ярьж, энэ зорилгоо биелүүлэхэд  хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй.  2015 оноос МОНЭС-н Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

 Б.Номинзул, Удирдах Зөвлөлийн гишүүн

Энэргүн констракшн ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн  эрх мэдэл эрчүүдтэй эн тэнцүү байх,  өрх гэрт эмэгтэйчүүдийн оруулж буй орлого нэмэгдэх нь тэдний эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэсэн байр суурийг баримталдаг. 2015 оноос Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна