Хэрхэн хандив өргөх вэ?

Хэрэв та МОНЭС-т хандив өргөхийг хүсвэл дараах хэлбэрээр өргөж болно.
- Дансаар
- PAYPAL ашиглан /гадаадаас/
- Холбоо тогтоох /дугтуйгаар, утасдах, биеэр ирж гэх мэт/

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк Хаан Банк
Төгрөгийн данс: 453 016 378 Төгрөгийн данс: 503 103 9201
Гадаад валютын данс: 453 023 942

PAYPAL ашиглан хандив өргөх.

Хандивлагчийн нэр

PayPal
7711 9991 mones@mongol.net
ХОЛБОО БАРИХ       Мон | Eng

Тэтгэлэг олгох хөтөлбөрийн зарчим:

МОНЭС-ийн тэтгэлэгийн хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг дээдлэх, ил тод, нээлттэй, шударга байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг хөгжүүлэх зэрэг зарчмыг эрхэмлэнэ.

Тэтгэлэгт тавих шаардлага:

Сэдэв: Дээр тодорхойлсон таван чиглэлд багтсан байх
Агуулга: Тодорхой хугацаа, хөрөнгө нөөцөд багтаан, зорьсон үр дүндээ хүрэхүйц оновчтой, асуудлаа шийдвэрлэх бодитой ахиц, суурь, чадавхи бий болгохыг зорьсон байх
Үйл ажиллагаа: Сонгосон сэдэв /асуудлаархи судалгаа, үнэлгээ хийх, зохистой мэдлэг, мэдээлэл, ур чадвар, арга механизм зэрэгт сургах, нэвтрүүлэх; ашиг сонирхол эзэмшигчидтэйгээ зөвшилцөх; ашиг хүртэгчдийнхээ хүсэл, саналыг тусгах, тодорхой ахиц гаргахад чиглэсэн үйл ажиллагаа г.м.
Хэлбэр: Тэтгэлэгийн үйл ажиллагаа ямар ч хэлбэрийн байж болно, гэхдээ дараахь хэлбэрийг чухалчилна:

  • Хэлэлцүүлэг, зөвшилцөл, нэгдмэл байр суурь, ойлголтод хүрэх, мэдээлэн гэгээрүүлэх г.м. уламжлалт төрлийн үйл ажиллагаа
  • Хөдөлгөөн, нэгдэл, сүлжээ /ялангуяа орон нутгийн, тусгай асуудлаархи/-г бий болгох, бэхжүүлэх, дайчлах, стратеги /хөтөлбөр/ төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх
  • Судалгаа, шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт, мессеж зэрэг боловсруулах ажил
  • Сошиал медиа, орчин үеийн IT технологи, хэрэгслийг ашиглах
  • Туршлага судлах суралцах аялал, зэрэгтэй болон зэрэггүй сургалтын тэтгэлэг зэргээр манлайллыг бэхжүүлэх

МОНЭС нь төсөл/хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхдээ судалгаа, үнэлгээнд тулгуурлаж, зохистой мэдлэг, мэдээлэл, ур чадвар, арга механизмыг нэвтрүүлж; ашиг сонирхол эзэмшигчидтэйгээ зөвшилцөж; ашиг хүртэгчдийнхээ хүсэл, саналыг тусгаж,үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болно. Мөн орчин үеийн, шинэ арга барилыг түлхүү дэмжинэ:

  • Хөдөлгөөн, сүлжээг/ялангуяа орон нутгийн, тусгай асуудлаархи/ хөхиүлэн дэмжих
  • Сошиал медиа, IT-н орчин үеийн хэрэгслийг түлхүү ашиглах
  • Туршлага судлах аялал, сургалтын тэтгэлэг, газар дээр нь дадлага хийх
  • Илтгэл, удирдамж, гарын авлага боловсруулж түгээх
  • Судалгаа, үнэлгээ, дүн шижилгээ хийх