Хэрхэн хандив өргөх вэ?

Хэрэв та МОНЭС-т хандив өргөхийг хүсвэл дараах хэлбэрээр өргөж болно.
- Дансаар
- PAYPAL ашиглан /гадаадаас/
- Холбоо тогтоох /дугтуйгаар, утасдах, биеэр ирж гэх мэт/

Хандивын данс

Худалдаа Хөгжлийн Банк Хаан Банк
Төгрөгийн данс: 453 016 378 Төгрөгийн данс: 503 103 9201
Гадаад валютын данс: 453 023 942

PAYPAL ашиглан хандив өргөх.

Хандивлагчийн нэр

PayPal
7711 9991 mones@mongol.net
ХОЛБОО БАРИХ       Мон | Eng

1. Жендэрийн эрх тэгш байдал ба ялгаварлан гадуурхалт

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл
Гэр бүлийн хүчирхийлэл
Ажлын байран дахь бэлгийн дарамт
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, тэр дундаа бэлгийн цөөнхийн эрх
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө филантропийн үзлийг түгээн дэлгэрүүлэх

2. Эмэгтэйчүүд сайн засаглал, хариуцлага, ил тод байдлын төлөө

Сайн засаглал, ил тод байдлын төлөө, хариуцлага тооцох эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо
Хариуцлага, ил тод, шудрага байдлын талаархи судалгаа, мониторинг, үнэлгээ, дүгнэлт
Мониторинг, үнэлгээ хийх чадварыг дээшлүүлэх
Эмэгтэйчүүдийн өмчлөх, орлого/ашиг олох, захиран зарцуулах эрхийг хэрэгжилтийг сайжруулах

3. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо

Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, бүлгүүд, тэдний эвсэл, хөдөлгөөний оновч, үр нөлөөг дээшлүүлэх
Орон нутгийн эмэгтэйчүүдийн нийгмийн болон улс төрийн оролцооны амжилтыг бататган ахиулж, тэрхүү амжилт, туршлага, арга барилыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх

4. Охид, залуу эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх

Охид, залуу эмэгтэйчүүдийг эрх, эрхээ хэрэгжүүлэх чадавхи
Бэлгийн хүчирхийлэл,тэр дундаа, насанд хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэл
Нийгмийн амьдрал /улс төр, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын/-д оролцох мэдлэг, чадвар, арга барил эзэмшүүлэх
Нийгэмд эзлэх байр сууриа ахиулахад чиглэгдсэн боловсрол, эрүүл мэнд, оюуны хөрөнгө оруулалт зэрэг бусад үйл ажиллагаа

5. Уур амьсгалын өөрчлөлт ба эмэгтэйчүүд

Уур амьсгалын өөрчлөлттэй (УАӨ)ба эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг бодлогын түвшинд гаргах,
Энэхүү эрхийн зөрчилд мониторинг/ үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх/сааруулах мэдээлэл, мэдлэг, арга замыг нэвтрүүлэх,

Тэтгэлэг олгох хөтөлбөрийн зарчим:

МОНЭС-ийн тэтгэлэгийн хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг дээдлэх, ил тод, нээлттэй, шударга байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг хөгжүүлэх зэрэг зарчмыг эрхэмлэнэ.

Тэтгэлэгт тавих шаардлага:

Сэдэв: Дээр тодорхойлсон таван чиглэлд багтсан байх
Агуулга: Тодорхой хугацаа, хөрөнгө нөөцөд багтаан, зорьсон үр дүндээ хүрэхүйц оновчтой, асуудлаа шийдвэрлэх бодитой ахиц, суурь, чадавхи бий болгохыг зорьсон байх
Үйл ажиллагаа: Сонгосон сэдэв /асуудлаархи судалгаа, үнэлгээ хийх, зохистой мэдлэг, мэдээлэл, ур чадвар, арга механизм зэрэгт сургах, нэвтрүүлэх; ашиг сонирхол эзэмшигчидтэйгээ зөвшилцөх; ашиг хүртэгчдийнхээ хүсэл, саналыг тусгах, тодорхой ахиц гаргахад чиглэсэн үйл ажиллагаа г.м.
Хэлбэр: Тэтгэлэгийн үйл ажиллагаа ямар ч хэлбэрийн байж болно, гэхдээ дараахь хэлбэрийг чухалчилна:

  • Хэлэлцүүлэг, зөвшилцөл, нэгдмэл байр суурь, ойлголтод хүрэх, мэдээлэн гэгээрүүлэх г.м. уламжлалт төрлийн үйл ажиллагаа
  • Хөдөлгөөн, нэгдэл, сүлжээ /ялангуяа орон нутгийн, тусгай асуудлаархи/-г бий болгох, бэхжүүлэх, дайчлах, стратеги /хөтөлбөр/ төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх
  • Судалгаа, шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт, мессеж зэрэг боловсруулах ажил
  • Сошиал медиа, орчин үеийн IT технологи, хэрэгслийг ашиглах
  • Туршлага судлах суралцах аялал, зэрэгтэй болон зэрэггүй сургалтын тэтгэлэг зэргээр манлайллыг бэхжүүлэх

МОНЭС нь төсөл/хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхдээ судалгаа, үнэлгээнд тулгуурлаж, зохистой мэдлэг, мэдээлэл, ур чадвар, арга механизмыг нэвтрүүлж; ашиг сонирхол эзэмшигчидтэйгээ зөвшилцөж; ашиг хүртэгчдийнхээ хүсэл, саналыг тусгаж,үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болно. Мөн орчин үеийн, шинэ арга барилыг түлхүү дэмжинэ:

  • Хөдөлгөөн, сүлжээг/ялангуяа орон нутгийн, тусгай асуудлаархи/ хөхиүлэн дэмжих
  • Сошиал медиа, IT-н орчин үеийн хэрэгслийг түлхүү ашиглах
  • Туршлага судлах аялал, сургалтын тэтгэлэг, газар дээр нь дадлага хийх
  • Илтгэл, удирдамж, гарын авлага боловсруулж түгээх
  • Судалгаа, үнэлгээ, дүн шижилгээ хийх