33747808 10160636718775624 7414667068336766976 N

📣 ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА📣

#ТөслийнЗорилго нь Эмэгтэйчүүд өөрсдийнхөө ажиллаж, амьдарч буй орчны сөрөг нөлөөлөл өөрчлөлтөөс үүдэлтэй эрхийн зөрчлийг зогсоохын төлөө дуу хоолойг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар эрх тэгш байдлыг хангах, эрхээ хамгаалах, эрхийн зөрчлийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, бэрхшээлийг хамтран даван туулахад чиглэсэн чадавхтай эмэгтэйчүүдийн давалгааг бий болгох.

‼️ Та бүхэн тэтгэлэг хүсэхдээ доорх 5 асуудлыг анхаараарай: ‼️

1️⃣ #УянХатанБайдал: МОНЭС нь ерөнхий зардлын хэрэгцээ их байдгийг ойлгож төслийн төсөвтөө өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж нийт төсвийн 20 %-аас хэтрүүлэлгүй захиргааны зардлыг тусгахыг зөвшөөрнө

2️⃣ #Нөөц: Төслийн санхүүжилт нь 6,5 сая төгрөг, хэрэгжүүлэх хугацаа нь 6 сар хүртэл байна. Уралдаанд ирүүлсэн төслөөс 3 төсөл шалгаруулна. Төслөө амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд дахин хандах боломж нээлттэй.

3️⃣ #ТэгшОролцоо: МОНЭС асуудал нь орхигдсон бүлгүүдийг чадваржуулахыг зорьдог. Та бүхний төсөл эдгээр боломж багатай бүлэг рүү хүрч ажиллахад чиглэх хэрэгтэй. Бүлгүүд нь бүх түвшний шийдвэр гаргахад оролцуулахыг зорино.
4️⃣ #Онцлог: Эрх нь зөрчигдөж байгаа бүлгийн дуу хоолойг олон нийт, шийдвэр гаргачдад хүргэх, бүлгийн эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох, тэднийг хүчирхэгжүүлнэ. Бүлэг нь тулгамдаж буй асуудлаа өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхийн төлөө ажиллах.
5️⃣ #ҮйлАжиллагааныХүрээ: Төслийн үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдэд жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг өөрчлөх, нийгмийн сайн сайхны төлөө хүний эрхэд суурилсан, хамтын манлайлалын чадавхыг бэхжүүлэх, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо гаргах, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр байна. Бүлэг нь тулгамдаж байгаа асуудлаа өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхийн төлөө ажиллах.

🚩 #ТөсөлХэрэгжихГазар: Улаанбаатар хотын 6 дүүрэг

#Зорилтотбүлэг: Төсөлд доорхи бүлгүүдийн аль нэгийг заавал хамруулна.
✔️ Үндсэн эрх нь зөрчигдөж байгаа захын гэр хорооллын эмэгтэйчүүд
✔️ Аюултай, хортой, хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байгаа эмэгтэйчүүд
✔️ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд
✔️Эрх нь зөрчигдөж байгаа ахмад настан эмэгтэйчүүд

#ТөслийнБаримтБичиг:
✔️Өргөдөл төслийн үндэслэл, хэрэгцээ /Манай сангийн www.mongolianwomensfund.mn сайтаас Тэтгэлэг хүсэх маягтыг татан авна уу./
✔️Төслийн үйл ажиллагааны хэсэгт ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх
✔️ Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хугацаа, санхүүжилтийг зарцуулах тооцоо тодорхой байх
✔️ Төслөөс гарах үр дүн, үр нөлөө, төсөл хэрэгжүүлснээр бүлнүүдийн эмэгтэйчүүд болон нийгэмд гарах өөрчлөлтүүдийг тусгах
✔️ Өмнө нь тус сангаас тэтгэлэг авч байсан бол төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга
✔️ Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас оруулах хөрөнгө, байгууллагын чадавхи, нөөцийн талаарх мэдээлэл
✔️Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, товч танилцуулга, эргэн холбоо барих утас, хаягаа тодорхой бичсэн байна.

🕐Төслийн материалыг #ХүлээнАвахХугацаа 2018 оны 06 дугаар сарын 11-ний 17 цаг хүртэл нээлттэй.

Та бүхэн хоцролгүй дараах хаягаар төслөө явуулаарай.
📌 Монголын Эмэгтэйчүүдийн Сан
Хаяг: УБ, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Шуудангийн хайрцаг: 280, 46А, Улаанбаатар
Бага тойруу 48-р байр 305 тоот
📩 mones@mongol.net
📞 77119991

Дэлгэрэнгүй мэдээллийг davaa@mones.org.mn холбогдож авна уу .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *