8

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулсан ШАР, НОГООН, ЦЭНХЭР сургалтын модулиуд боловсруулагдан, туршигдлаа.

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн хүрээнд цэцэрлэгийн багш нарт зориулсан НОГООН НОМ, эцэг эхчүүдэд зориулсан ЦЭНХЭР НОМ, хүүхдүүдэд сургалт явуулах ШАР НОМ гэсэн гурван цуврал сургалтын модулиудыг боловсруулагдан гарч, туршигдлаа.

Тус сургалтын модулиудын зорилго нь цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд: бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад юу мэдэх ёстой вэ? хүүхэдтэйгээ энэ асуудлаар эцэг эхчүүд хэрхэн ярилцах вэ? гэдэгт суралцсанаас гадна, 4-5 настай хүүхдүүдэд тус агуулгыг хүргэх арга зүй, аргачлалыг заахад чиглэгдсэн юм. Манай улсын сургуулийн өмнөх боловсролд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар олгох агуулга багтаагүй байдаг бөгөөд уг сургалтаар цэцэрлэгийн багш нарт, эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс хүүхдээ хамгаалж урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн шинж тэмдгийг эрт ирлүүлэх, мэдээлэх, энэ асуудлаар бага насныхаа хүүхэдтэй илэн далангуй ярилацах арга зүйд суралцах мэдлэг, чадвар олгож байгаагаараа онцлог юм.

МОНЭС-гаас дээрх цуврал модулийн хүрээнд төсөл хэрэгжиж буй 11 цэцэрлэгийн багш, арга зүйчид, тухайн орон нутгийн хамтарсан багийн төлөөлөл, аймаг/дүүргийн сургуулийн өмнөх боловсрол болон хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төсөл хэрэгжиж буй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн ТББ-уудын төлөөлөл нийт 53 оролцогч сургагч багшаар бэлтгэгдэж, бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвартай боллоо.

Сургалтаар бэлтгэгдсэн 53 оролцогчид 5 багт хуваагдан төсөл хэрэгжиж буй 11 цэцэрлэгийн 207 багш, 287 эцэг эх, 4-5 настай 458 хүүхдүүдэд туршилтын эхний сургалтыг явуулж, модулиудыг амжилттай туршлаа.

Төслийн баг, цаашид туршилтын сургалтаас гарсан санал, зөвлөмж дээр үндэслэн модулийг дахин сайжруулаад 2018 оны 1-р сард сургагч багш бэлтгэх 2 дахь сургалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *