2

“Батбайгаль” ХХК, Монголын Эмэгтэйчүүдийн Сантай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд хандив өргөлөө.

2017 оноос эхлэн Батбайгаль ХХК нь өөрийн нэрийн барааны 8 салбар, дэлгүүрт хандивын хайрцаг байрлуулан тогтмол хандив өгч, бүх төрлийн бялууны худалдан авалт бүрээс 100 төгрөгийг хандив болгон  ирсэн.

Цугларсан хандивыг “Батбайгаль” ХХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн 16-р хорооны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн “Гэгээлэн төв” ТББ-ын үйл ажиллагааг дэмжих зорилготой 3.000.000 сая төгрөгийг тэтгэлэг болгон олголлоо.

Батбайгаль ХХК-аас өгч буй энэхүү хандив нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд  зориулагддана.

Гэгээлэн төв ТББ нь 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дэмжлэг туслалцаатайгаар байгуулагдсан. Гэгээлэн төв нь ээжүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *