10

Иргэдийгээ хогон дунд амьдруулах нь хэнд ашигтай вэ?

1990 оноос хойш ажилгүйдлийн улмаас олон хүн хог түүж амиа зогоох явдал нэмэгдсэн. Хог түүж амьжиргаагаа залгуулдаг бүхэл бүтэн арми бий болсон. Улаанбаатар хотоос гарсан хогийг хаях 2 цэгтэй. Хогийн цэгүүд нь хотынхоо баруун, зүүн хэсэгт байрладаг. Хогийн цэг дээр хогийг дахин ангилан хаях болон боловсруулах ажлыг төрийн зүгээс хийдэггүй. Харин иргэд түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүдийн амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болдог. Өдөртөө 30-40 машин хогийг энэ хогийн цэг дээр хаядаг ба хог дээр амьдарч, ажиллаж байгаа иргэд түүнээс хуванцар сав түүж борлуулах, хувцас, хоолоо хүртэл тэндээс олж идэх нь тэдний амьдралын хэв маяг. Тэд зөвхөн өөрсдөө ажиллахаас гадна хүүхдүүд нь хүртэл тэнд ажиллана.

Хогийн цэгийн иргэдийн нөхцөл байдлыг судалсан 2 байгууллага хотын зүүн хэсэгт байрлах Цагаан давааны хогийн цэг дээр 200 гаруй хүн ажиллаж амьжиргаагаа залгуулж байгааг тогтоожээ. Хогийн цэгэд ажиллаж , амьдарч байгаа  иргэдийн дунд  судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан 94 хүний 67 % нь эмэгтэйчүүд байна. Тэдний 42,6 % нь нэн ядуу, 42,9% нь орон гэргүй, 39,4 % нь өрхийн эмнэлэгт очдоггүй, 46,8 % нь сүүлийн 3 жилд эрүүл мэндийн шинжилгээнд ороогүй. Эдгээр иргэдийн 47,9 % нь бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй. 28,7 % нь бичиг баримтгүй байгаа нь харъяалах төрийн үйлчилгээг авч чаддаггүйг харуулж байна. Жил бүр хотын төсвөөс олон сая төгрөг хог зайлуулах, ангилах гэх мэт зүйлд зориулан зарцуулдаг. Харин бодит байдал дээр энэ мөнгө нь яг төлөвлөсөн зүйлдээ зарцуулж байна уу? Эсвэл иргэдийн амьжиргаа залгуулж байгаа ажлыг хотын эрх баригчид өөрсдөө хийсэн мэт харагдуулж байна уу гэсэн асуудал гарч байна. Энэ бол төслийн багийнхны маань дараагийн шатанд хийх ажил

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *