6

Агаарын бохирдлын эсрэг ээж аавууын дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүрч эхэллээ.

Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын Тэргүүн Ц.Пүрэвхүү: “Би хоёр хүүхдийн ээж. Сүүлийн нэг жилийн дотор хүүхдүүд маань тус бүрдээ 1-4 удаа хатгалгаа туссан, гурван удаа эмнэлэгт хэвтсэн. Би жилд нийтдээ гурван сая гаруй төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан. Үүний тодорхой хувийг нийгмийн даатгалаас хөнгөлсөн ч Монголуудын дундаж цалин 500-600 мянган төгрөг байлаа гэхэд энэ мөнгө хагас жилийн орлого болж байна. Эдийн засаг ийм хүнд байхад хагас жилийн цалингаараа эм тариа авчихвал юу идэж, уух юм бэ. Хүүхдүүд өвчтэй бол ээжүүд нь ажил хийх боломжгүй. Тийм учраас айл өрхийн амьжиргаа, эрүүл мэндэд агаарын бохирдол ихээр нөлөөлж, туйлдуулж байна.

Анх нэгэн ээж өөрийн фэйсбүүк хуудсандаа дарга нарын найрлаж байгаа болон ханиад хатгалгаанаас болж эмнэлэгийн ор хүрэлцэхгүйн улмаас  шалан дээр хэвтэж хүүхдийнхээ зургийг тавьснаар  хөдөлгөөн  эхэлсэн юм. Нэг хоногийн дотор нийгмийн сүлжээнд энэ асуудлаар мянга мянган хүн санаа бодлоо илэрхийлж, постууд бичиж, энэ маш цөөн хоногийн дотор хөдөлгөөн болон өргөжсөн юм. “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” – анх 2016 оны 12-р сард Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг эцэг эхчүүдийг нэгтгэж олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Утааны эсрэг нэгдсэн ээж аавууд хэд хэдэн удаа олон нийтийг хамарсан цуглаан зохион байгуулсан. Үүнээс гадна  шийдвэр гаргагчдын амлалт, үүргийг нэхэмжилсэн ТВ нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийг олон нийтэд цацан, нөлөөллийн ажлыг амжилттай хийж олон нийтийн хүчийг нэгтгэн, шийдвэр гаргагчдад нөлөөлөх иргэдийн оролцоо тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал гэдгийг харуулж чадсан. Хэдийгээр төрийн зүгээс  энэ хөдөлгөөний төлөөллийг “Агаарын бохиролтой тэмцэх” Үндэсний хөтөлбөрийн ажлын хэсэгт оруулсан ч дуу хоолойг нь сонсохгүй, хэлбэрдэж байна. Цаашдаа шийдвэр гаргагч нар нөлөөлж ажиллах дараа дараагийн ажил хүлээсээр…

Агаарын бохирдлын үр дагаврыг үнэлэх үнэлгээний  шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулав.  

Гэр хорооллын иргэд хамгийн ихээр оршин суудаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн захын гэр хорооллын хоёр хороог[1] сонгон агаарын бохирдол, нөхөн үржихүйн насны эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд нөлөөлж буй нөлөөлөл, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарын талаар анх удаа жендэрийн үнэлгээ хийсэн юм.

Энэ асуудлаар ажилласан байгууллагууд агаарын бохирдол, байгаль орчны чиглэлээр ажиллах байгууллагуудын барьж ажиллах жендэрийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан юм.

[1] Хотын засаг захиргааны анхан шатны нэгж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *