7

Агаарын бохирдол ба эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд

Өвөл Улаанбаатар хотод өглөө болон оройн цагаар гадаа явахад л агаарын бохирдол гэж юу болохыг мэдэрнэ. Хот бүхэлдээ хар утаан бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг. Гэр хороололд 5 метрээс цааш юу ч харагддаггүй. Амьсгалахад төвөгтэй болдог. Хүн бүрийн хувцсанд утааны үнэр шингэсэн байдаг. ДЭМБ-аас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын нэг м/кв бүсэд хорт утаа РМ10-ийн хэмжээ 279 микро гр байхад АНУ-ын Вашингтон хотынх ердөө 18 микро гр байжээ. Харин агаарын бохирдол хамгийн ихтэй Ираны Авхазад хорт утааны хэмжээ 372 микро гр байдаг юм. Улаанбаатар хотод зуны улиралд агаарын бохирдол харьцангуй бага боловч өвлийн ид хүйтэнд зарим газар хорт утааны хэмжээ нэг м/кв-д 2000 микро гр хүрэх тохиолдол ч байдаг. Агаарын бохирдол хамгийн ихтэй 10 орны эхний тавд Монгол улс багтаж байна.

Улаанбаатар хотод МУ-ын 3 сая гаруй иргэдийн талаас илүү хувь нь оршин суудаг. Нийт оршин суугчдын 60 орчим хувь нь гэр[1] хороололд амьдардаг ба агаарын бохирдлын 80 орчим хувь гэр хорооллын түлж байгаа нүүрсний утаанаас бохирддог.

Агаарын бохирдлын улмаас өвлийн цагт ханиад, томуу маш ихээр дэгддэг. Үүний улмаас сургууль, цэцэрлэгүүд хөл хориог сүүлийн хэдэн жил тогтоож байна 1990 оноос хойш шинээр эмнэлэг бараг баригдаагүй учир эмнэлэгүүд ялангуяа өвлийн улиралд ачааллаа дийлдэггүй.

[1] Гэр гэдэг нь нүүдэлчин ард түмний уламжлалт сууц. Гэр хороолол амьдардаг өрхүүдийн дийлэнх нь өвлийн улиралд нүүрс түлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *