9

Ундны цэвэр усаар хангуулах эхний алхмыг хийлээ.

Завхан аймгийн[1] Улиастай сумын[2] Богдын гол багийн иргэд Богд, Чигэстэй голоосоо ундаалдаг.  Сүүлийн жилүүдэд ундны ус бохирдсон талаар их ярьсан ч энэ нь ярианаас хэтэрсэнгүй.  Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээ энэ асуудлыг 2015 оноос эхлэн анхаарч усны бохирдлын эх үүсвэр нь хаана байна вэ? Иргэд усаа ямар саваар зөөвөрлөж байна вэ гэдгээс эхлүүлжээ. Үүний дараа  2 голын усанд нянгийн бохирдолт байгааг шинжилгээгээр нотолсон. Усны хяналтын дүн мэдээг холбогдох газрууд иргэд олон нийтэд мэдээлдэггүйгээс иргэд, эмэгтэйчүүд ундны усандаа голын усыг хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд учруулаад байгааг тогтоосон. Усны шинжилгээг хийлгэж эхлэхэд 4000 хүний ундны цэвэр усаар хангах асуудал яригдаж байсан бол төслийн явцад Завхан аймгийн бүх иргэдэд хамааралтай том асуудал болсон байна. Ундны цэвэр усыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудлаа танилцуулж  “Нээлттэй сонсголын тухай” хуулийн хүрээнд Нээлттэй сонсгол[3] хийлгэж төрийн холбогдох байгууллагуудад энэ асуудлыг шийдвэрлэж, аюулгүй усаар хангах гарцыг хэлэлцүүллээ.

Усны аюулгүй байдал хүн бүрийн эрхтэй салшгүй холбоотойг олон нийтэд ойлгуулж, аймгийн усны аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж, хэд хэдэн удаагийн нөлөөллийн уулзалтын үр дүнд тус Богдын гол багт зөөврийн усан сан бариулж, эхний ээлжинд тус багийн иргэдийн ундны усны аюулгүй байдлыг шийдвэрлүүлэхээр болсон юм.

[1] Монгол орны баруун хэсэгт оршдог гол ус ихтэй, сайхан байгальтай аймаг юм.

[2] Улиастай сум 930 гаруй өрхтэй, 4000 гаруй хүн амтай

[3] Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангах нь ардчиллын тулгуур зарчмуудын нэг юм. Нийтийн эрх ашигт нийцсэн, удаан хугацаанд тогтвортой хэрэгжиж чадахуйц хууль боловсруулан гаргахад иргэдийн оролцоо чухал үндэс суурь болдог. Иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу төрөөс гаргаж буй бодлого шийдвэрийн талаар санал шүүмж гаргаж, байр сууриа илэрхийлэн оролцох үр дүнтэй арга замын нэг нь нээлттэй сонсгол юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *