15001bd06b966814big

Нүүрсний олборлолт ба эрүүл орчинд амьдрах эрх

Багануур дүүрэг Монгол улсын нийслэлийн 9 дүүргийн нэг бөгөөд Монгол улсыг нүүрсээр хангадаг томоохон суурин юм. Багануурын нүүрсний орд газар нь Багануур хотоос 3 км зайтай жилд 4,0 сая тн нүүрс олборлодог. Нүүрсний уурхай ажиллаад 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд тухайн бүс нутгийг эрчим хүчээр хангахад уурхай нь чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч дүүргийн иргэдийн дунд  халдварт өвчний тархалт улсын дунджаас их, уурхайн хувьд хөдөлмөрийн чадвар түр алдалт жилд  75-100 болж өссөн байна.

2015 онд хийгдсэн  “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах  нөлөөллийн үнэлгээ”- ний дүгнэлтэд:

Ураны дундач агууламж 3,7нг/т  Дэлхийн дундчаас 1,9 ба1,5 дахин их  Байгалийн цацраг идэвхт элементүүдийн гамма  цацрагаас  хүний амьсгалах өндөрт үүсгэх  цацрагийн шингэсэн тунгийн чадлын дундач 83нгр/ цаг болох бөгөөд  энэ  хэмжээ нь дэлхийн дундчаас  1,9 дахин их байгаа нь  Хүний эрүүл мэндэд  нөлөөлөхүйц гэж үзжээ.”

Одоо ажиллаж байгаа уурхайгаас ялгарч байгаа цацраг идэвхт бодис ийм өндөр байхад  Хятадын хөрөнгө оруулалтаар 3,5 тэрбум ам долларын өртөгтэй 700мвт-ийн  дулааны цахилгаан станц барьж, нүүрс олборлолтыг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин иргэд энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?  Төслийн багийнхны олж судалснаар иргэдэд ямар ч мэдээлэл байхгүй байлаа. Иймд тэд эхний  удаа уул уурхайн нөлөөнд өртсөн  орон нутгийн иргэд, эмэгтэйчүүдэд байгаль орчны бохирдол үүсгэж байгаа шалтгааны талаархи  мэдлэг олгох, мэдлэгээ түгээх аргачлалд сургах, чадавхижуулах  2 удаагийн сургалт, уурхайн олборлолт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, агаарын бохирдол түүний хор хөнөөлийн талаар санал бодлоо солилцох 2 удаагийн хэлэлцүүлэг хийснээр нийт  96 иргэний нүүрсний хор хөнөөлийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлжээ.

Мөн орон нутгийн ЭТББ-ууд уул уурхайн сөрөг нөлөөллийг эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгааг ойлгож, цацраг идэвхтийн түвшнийг цацраг хэмжигч RAДEX RD1212 багажаар  хэмжиж, цацраг идэвхт бодисын хэмжээний талаар иргэдэд мэдээлж эхэлсэн юм.

Нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд хүнээ бодохгүй харгис бодлогыг төрөөс явуулсаар байх уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *