13

Алт ба эмэгтэйчүүдийн мэдэх эрх

Завхан нь бусад аймгуудтай харьцуулахад уул уурхайн олборлолт харьцангуй сүүлд эхэлсэн. Аймгийн төвөөс 150 км зайд оршдог Дөрвөлжин сум нь 2156 хүн амтай, үүнээс 1063 нь эмэгтэйчүүд. Тус суманд Завхан аймаг дахь хамгийн анхны уул уурхайн олборлолтын компани 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн 2016 оноос ямар ч хяналтгүй явуулын хувиараа ашигт малтмал олборлогчид олширчээ.

Уул уурхайн үйлдвэрлэлийн гол нөлөөллийн бүсийн айлуудын малын уушиг нь цоохортсон өвчилсөн шинж тэмдэг их байгаа. Нутгийн малчин эмэгтэйчүүдэд тоосжилтоос шалтгаалсан харшил, амьсгалын замын өвчлөл голчлон зонхилж, мөн айл өрх газрын эрхээ хамгаалж нийгмийн зөвшилцөлд хүрэхэд оролцоо байхгүй, тэдэнд мэдээлэл дутмаг, хэрхэн яаж оролцохоо мэдэхгүйгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдах, хамгаалуулах эрх нь байнга зөрчигдөж байна.

Алтны олборлолтын компани нь анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нөлөөллийн бүсийн малчин өрхөд малын бэлчээр өвөлжөөгөө ашиглуулсны нөхөн төлбөр олгосон боловч малчид “бидэнд гэрээ хийгээд нөхөн олговор гээд хэдэн сая төгрөг өгсөн гэхдээ бид хийсэн гэрээгээ биечлэн үзээгүй, хаана байдгийг мэдэхгүй, хүчээр шахалтаар хийсэн. Бид одоо гэрээн дээр нь юу гээд заачихсан талаар ямар ч мэдлэг байхгүй. Гэрээгээ үнэлж мэдэхгүй байна гэжээ. Уул уурхайн компанитай байгуулсан гэрээг ил тод болгох, нутаг, усыг ашиглах талаарх мэдээллийг ил тод болгох зорилгоор тус суманд эмэгтэйчүүдийн 2 бүлэг ажиллаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *