4

Алт олборлолт малчдыг уух усгүй, амьдрах газаргүй болгож байна.

Санжинт багийн ногоочин  Ө. Наранцэцэг:Булагтай гол байсан, одоо усны ундарга нь байхгүй болсон.  Алтны нинжа нар алтаа угаах гээд голыг таслаад боосон.  Шаазгайтын гол, Хонгорын гол бүгд тасарсан. Ногоогоо борооны усаар усалж байгаа. Энэ жил гантай хүнд л байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол сум жижигхэн газар нутагтай. Алтны олборлолт ихтэй болохоор уулын ам хөндий тэр чигээрээ эргэн тойрон зайгүй ухагдсан, алтны компаниуд хиймэл нуурууд бий болгож алтаа угаадаг тэрнээс малчдын мал ундаалдаг. Малчидтай уулзахад “Бидэнд тулгамдаад байгаа асуудал бол бид малаа маллаж амьдрах боломжгүй болж байна. Малаа бэлчээх газаргүй, услах усгүй боллоо” гэцгээж байна. Малчдаас авсан судалгааны “Танай малд голын усны бохирдолтоос шалтгаалсан сөрөг нөлөөлөл ажиглагдаж байсан уу? асуултанд тийм хэмээн 70% нь хариулсан.  Малын дотор эрхтэн гэмтсэн, өвчилсөн  байдаг, үс халцардаг, гаж ургууд дутуу төрдөг, баас алддаг, бөөлждөг гэсэн хариулт тайлбарыг давтан хариулсан байна. Мөн энэ суманд ногоо тарьж амьжиргаагаа залгуулдаг эмэгтэйчүүдэд усны хомсдол сөргөөр нөлөөлж байна.

Дархан-уул аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд төрийн байгууллагатай хамтарч ЗД, сумын ЗДТГ, төрийн өмчид конпаниуд, уул уурхайн компаниудтай ярилцлага, нөлөөллийн уулзалтуудыг хийсэн. Шарын гол сумын уурхайн орчимд амьдарч буй 100 эмэгтэйн дунд  эрүүл аюулгүй, хүртээмжтэй ундны ус хэрэглэж байгаа эсэх талаар, 60 малчин өрхөөс малын усалгааны чанар, хүртээмжийн талаар  судалгааны асуумж боловсруулан судалгаа явуулж дүгнэлт гарган, зөвлөмж боловсруулж иргэд олон нийтэд хүргэсэн. Шарын гол сумын 50 эмэгтэйг мэдлэг олгох, чадавхижуулах сургалтанд хамруулж, бүлгийн зохион байгуулалтанд оруулж Хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн бүлэг, малчин эмэгтэйчүүдийн бүлэг, бичил уурхай эрхлэгчдийн гэсэн 3 бүлэг байгуулж, ахлагч нарыг сонгож, тулгамдаж буй асуудлыг  тодорхойлж, тэднийг идэвхжүүлж эхэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *