13

Алтны олборлолт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ядуурлыг нэмэгдүүлж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Б.Уянга: Би 3 хүүхэдтэй.  Нөхөр маань  гар аргаар алт олборлодог. Сүүлийн жилүүдэд алт ухаж олсон орлогоороо архи их ууж заримдаа надад  агсан тавьж хааяа гар хүрдэг болсон. Нутаг орон маань ч сүйдэж байна . Сүүлийн үед голын ус их бохирдлоо.  Малын нүд үе үе  өвдөж,  уурхайн нүх энд тэндгүй болсон учир мал тийшээ орж үхэх нь ердийн үзэгдэл, хоол хийхэд мах нь улайдаг болоод удаж байнаа. Би  анх удаа л эмэгтэйчүүдийн эрх гэдэг үгийг  сонсож байна. Одоо би мэдээлэлтэй болж байна, цаашид над шиг ийм эмэгтэйчүүдтэйгээ нийлж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.  

Архангай аймгийн Цэнхэр сум[1] нь Монгол орны байгалийн үзэсгэлэнтэй, алдартай рашаанууд, ашигт малтмалаар баялаг нутаг. Алтны их нөөцтэй.  Архангай аймагт олгогдсон алтны 17 тусгай зөвшөөрлийн 16 нь Цэнхэр сумын Орхон багт[2] байдаг. Зөвшөөрөлтэй дээрх уурхайгаас гадна 30 гаруй жижиг бичил уурхай ажиллаж байна. Алт олборлож байгаа уурхай алтыг цэвэршүүлэхийн тулд маш их ус хэрэглэдэг учир сүүлийн жилүүдэд багийн иргэдийн ундаалдаг ус багассан төдийгүй бохирдож байгаа учир  иргэд нь ундны цэвэр усаар хангагдаж чадахгүй болжээ. Малчид нь малаа услах цэвэр усгүй,  дийлэнх газар нутаг нь алт олборлодог болсон учир малын бэлчээр хомсдож байгаа асуудал хөндөгдөж ирсэн боловч энэ асуудлыг  сумын засаг захиргааны байгууллага төдийлөн анхаараагүй байна.

Архангай аймгийн эмэгтэйчүүдийн төрийн  бус 5 байгууллага хамтран  Орхон багийн усны бохирдол түүний үр дагаврыг судалжээ. Судалгааны дүгнэлтэд  ус, хөрсний бохирдол ихэссэн гэсэн дүгнэлт гарчээ. Мөн төслийн багийнхан ч ундны усанд нь бохирдлыг харуулах жинлэгдэх бодис буюу Умбуур бодис байх түвшнээс 1-1.5 дахин их байгааг шинжилгээгээр нотолсон байна. Энэ орчинд амьдарч буй 70 гаруй өрх ундны цэвэр усаа УЛЗ  гол ХХК –аас  машинаар тээвэрлэн түгээдэг цэвэр уснаас авч байгаа ч зориулалтын бус машин, стандартын бус сав ашигладаг байна. Өвөл цэвэр усны зөөврийн түгээлт зогсдог тул иргэд гол, цас мөсний усаар ундаалж, усны хомсдолд орох, бохир ус уусны үр дагавар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байна.  Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд энэ асуудлыг сумын удирдлагууд,уурхайн нөхөрлөлийн гишүүд,  иргэдэд танилцуулаад, нутгийн иргэдийн  бүлгүүдийг байгуулан, өөрсдийнхөө эрхийг хамгаалахад дайчлан ажиллаж байна.

[1] Монгол улс 21 аймагтай. Аймгууд нь суманд хуваагддаг. Сум нь Монголын засаг захиргааны хоёрдугаар түвшний нэгж юм. Монголын аймгуудыг 315 сумд хуваадаг. Нэг сум нь дунджаар 4,200 км² нутагтай, 5000 орчим хүн амтай.

[2] Баг нь Монгол улсын засаг захиргааны хамгийн бага нэгж юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *