12

Байгаль орчны шударга байдал ба эмэгтэйчүүдийн эрх

Хүрээлэн байгаа орчин бидний  ажил, амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Монгол Улсын  Үндсэн хуулинд заагдсан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт хэрэгжиж байна уу?  Цаашлаад хүний амьд явах эрх хангагдаж байна уу гэсэн олон асуулт өнөөдөр бидэнд тулгамдаж байна.

Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС) нь эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг байгаль орчны шударга ёсны асуудалтай уялдуулан шийдвэрлэх арга замаар эмэгтэйчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажиллаад  жил гаруй болж  байна. Эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд яагаад энэ асуудал руу орсон бэ? Эрүүл аюулгүй амьдрах орчин үгүй болж, ундны ус нь бохирдож, хомсдоход амьд явах эрх шууд зөрчигдөж байна. Эдгээрийн сөрөг нөлөө хамгийн түрүүн хүүхэд эмэгтэйчүүдэд хүндээр тусч байна.

Бид ямар стратегитай  ажиллав?

Чадавхи бэхжүүлэх: Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажилладаг нийт 100 гаруй эмэгтэй цугларан  2016 оны 11-р сард “Шинэ сорилт, Шинэ боломж” Чуулга уулзалт зохион байгуулсан. Энэ Чуулганаар  эмэгтэйчүүдийн байгууллага, бүлгүүд өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг зогсоох болон эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөө хөгжүүлэх, бусад хөдөлгөөнтэй хэрхэн хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганы үр дүнд бид зөвхөн хөдөлгөөн дотроо  биш бусад хөдөлгөөнтэй хамтрах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар орж ирж байгаа санхүүжилтийг эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийсэн юм.

Үүний дараа бид “Байгаль орчны шударга ёс ба эмэгтэйчүүдийн эрх” зөвлөлдөх уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтад эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага,  бүлгийн 60  эмэгтэй оролцож  эмэгтэйчүүдийн эрхэд суурилсан өнцгөөс  асуудалд хэрхэн дүн шинжилгээ хийх вэ, байгаль орчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хэрхэн холбогдох вэ асуудлыг ярьж, ойлголтоо нэгтгэлээ.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон байгууллагуудынхаа дунд төслийн уралдаан зарласан юм. ЭТББ-ууд хамтран төслийн уралдаанд оролцох нь нэг шалгуур нь байлаа. Төслийн уралдаанаар  30 байгууллагын хамтран хэрэгжүүлэх 13 төслийг шалгаруулсан. Хэрэгжүүлж байгаа төслүүд дээр  Байгаль орчны асуудлаар олон жилийн туршлага хуримтлуулж ажилласан 2 ментор  ажиллуулж байгаль орчин, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн холбоосыг хангаж ажиллахад зөвлөн, чиглүүлсэн юм. 2017 оны 08 дугаар сард төсөл хэрэгжүүлсэн байгууллагуудын дунд дахин уралдаан зарлаж  21 байгууллагын хамтарсан 8 төслийг дэмжлээ.

Нөөцийг дайчлах: FILIA сангийн дэмжлэгтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлллийг багасгах асуудлаар байгуулагдсан Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээс эмэгтэйчүүдэд хүртэх боломж байгаа эсэх асуудлыг судалж, хүртээмжийг нэмэгдүүлэх арга замаа тодорхойллоо.

Bankwatch CEE, Оюу толгойн хяналт ТББ-тай хамтран “Нүүрс”, “Цацраг идэвхт бодис”  Хөгжлийн банкнуудын жендэрийн бодлогын асуудал болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо асуудлаар сургалтууд зохион байгуулж, асуудлыг хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх, асуудалд хэрхэн дүн шинжилгээ хийх мэдлэгийг нэмэгдүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *