Жендэрийн эрх тэгш байдал – Эмэгтэйчүүдийн эрх гарын авлага хэвлэгдэн гарлаа.

Эмэгтэйчүүдийн эрх, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт болон эрхийн зөрчлийг арилгах арга механизмийн талаар байгууллага, хувь хүмүүсийн ойлголт мэдлэгийг
нэмэгдүүлэх зорилгоор Монголын эмэгтэйчүүдийн сангаас “Жендэрийн эрх тэгш байдал-Эмэгтэйчүүдийн эрх” гарын авлагыг эрхлэн гаргаж байгаа юм. Энэхүү гарын авлагыг
МОНЭС-ийн захиалгаар Хүйсийн тэгш эрхийн төвийн Тэргүүн Г.Ганбаясгах, ажилтан Т.Цогзолмаа нар бичиж, МОНЭС-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Н.Чинчулуун хянан тохиолдууллаа.

Гарын авлага нь

  1. Хүний эрх ба эмэгтэйчүүдийн эрх
  2. Эмэгтэйчүүдийн эрхэд суурилсан хандлага, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт
  3. Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлүүд, түүнийг мэдээлэх нь гэсэн 3 үндсэн бүлэгтэй. Бүлэг тус бүр нь дэд хэсгүүдтэй бөгөөд хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгээс эхлэн эмэгтэйчүүдийн эрх, жендэр, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана хандах, хэнээс ямар тусламж авах асуудлыг тусгасан юм.

Та гарын авлагыг доорх линкээр татаж авч болохоос  гадна хэвлэгдсэн номыг +976 7711 9991 руу холбогдон лавлаарай. 

Татах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *