1

Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЭТББ, бүлгүүдийн зураглал, чадавхи, нөхцөл байдлын үнэлгээ

Зорилго, үндэслэл МОНЭС

  • Эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн бүлэг, Төрийн бус байгууллагыг (ТББ) олж илрүүлэх,
  • Байгаль орчны шударга ёс, эмэгтэйчүүдийн ус, хүнсний аюулгүй байдал, цэвэр, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, МОНЭС-ийн цаашдын үйл ажиллагаанд хамруулах
  • Улаанбаатар хот болон сонгосон таван аймагт (Архангай, Булган, Завхан, Дархан-Уул, Дорноговь) идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй, энэхүү судалгаанд хамрагдсан байгууллагуудыг Байгууллагын Чадавхийн Индексийн дагуу 8 шалгуур үзүүлэлтээр үнэлэх, тодорхойлох
  • Цаашид эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд ямар үйл ажиллагаа нэн тэргүүний шаардлагатай байна вэ гэдгийг тодорхойлохыг зорьсон.

Ач холбогдол

Эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний ниймгмийн байгууллагуудын мэдээллийн баз бий болсон. Үүнд байгууллага тус бүрийн санхүү, хүний нөөц, чадавхи, үйл ажиллагааны чиглэл, туршлага гэх мэт нарийвчилсан мэдээллийг багтаасан сан бий болсон бөгөөд цаашид Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хамтрагч, оролцогч, түшиц байгууллага болон хамтран ажиллах бүрэн боломжийг бий болгосон.

Судалгааны үр дүнд үндэслэн, GAGGA-ийн бодлогод нийцсэн, эмэгтэйчүүдийн эрх-байгаль орчны шударга ёсыг хангах, чадавхийг бэхжүүлэх сургалт-семинар зохион байгуулсан. Сургалтын хөтөлбөрт: Эмэгтэйчүүдийн эрх – Жендэрийн тэгш байдал, байгаль орчны асуудалд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах, орон нутагтаа эмэгтэйчүүд байгаль орчны асуудлаа хэрхэн тодорхойлж, шийдвэрлэх, төслийн загвар боловсруулах агуулгыг багтаасан.

Тойм инфографикыг татаж авах

Татах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *