20689842 10159324216770624 8565165587891480319 O

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд мониторинг үнэлгээ нь ямар ач холбогдолтой вэ?

МОНЭС-гийн Тэтгэлэг олгох хөтөлбөрийн ажилтнууд Нидерланд Улсын MDF, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллаас явуулдаг МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭ хийх сургалтанд 8-р сарын 1-4 хооронд, Тайланд Улсын Бангкок хотноо амжилттай суралцаад ирлээ.

Энэхүү сургалтаар байгууллагад 
 мониторинг үнэлгээний системийг хэрхэн бий болгох,
төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа, явц, үр дүн, цаашид үзүүлэх үр нөлөөг хэрхэн үнэлэх,
ямар шалгуур үзүүлэлтүүд ашиглах боломжтой, үнэлгээ хийх,
мэдээллээ хэрхэн, хаанаас цуглуулах,
 мэдээллийн найдвартай байдлыг хэрхэн хангах,
 мониторинг үнэлгээний үр дүнг хамтрагч, оролцогч талуудад хэрхэн мэдээлэх,
мониторинг үнэлгээний үр дүнг цаашид хэрхэн, юунд ашиглах, шийдвэр гаргахад мониторинг үнэлгээ нь ямар ач холбогдолтой зэрэг бүхий л төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашиглагдахуйц арга хэрэгслүүдийн талаар суралцаж сертификатаа гардан авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *