Newsletter

Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудыг чадваржуулахад ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна вэ?

МОНЭС нь олгосон тэтгэлэгүүдээ үр дүн, үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллаж байгаа байгууллага, бүлгүүдийн чадавхийг үнэлж, цаашдын үйл ажиллагаа явуулахад зориулан эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагуудын зураглал гаргалаа.

Үнэлгээнд Улаанбаатар хотод байршилтай 35 байгууллага, Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 46 ТББ, бүлэг нийт 81 байгууллага хамрагдлаа.

Үнэлгээнд хамрагдсан ЭТББ-уудын чадавхийн үнэлгээг Стратеги төлөвлөлт, Сан бүрдүүлэлт, Засаглал, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн менежмент, Хяналт үнэлгээ, Гадаад харилцаа, Техник технологи гэсэн 8 шалгуур үзүүлэлтээр өөрсдөөр нь үнэлүүлэхэд засаглал, бусад байгууллагуудтай харилцах харилцаа холбоо хамгийн өндөр, сан бүрдүүлэлт, санхүүгийн менежментийн асуудлууд бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад хамгийн бага үнэлгээтэй гарчээ.

Дээрх 8 үзүүлэлтийн нэгдсэн дүнгээс харахад

  • Цэцэглэн хөгжиж буй түвшинд үнэлсэн байгууллага байсангүй.
  • Бүрэлдэж, хөгжиж байгаа түвшинд гэж 6 буюу 7,4 хувь
  • Чадавхжиж буй түвшинд гэж 12 байгууллага буюу 14,8 хувь
  • Хөгжиж байгаа түвшинд гэж 15 байгууллага буюу 18,5хувь
  • Тогтворжиж байгаа түвшинд гэж 48 байгууллага буюу 59,3 хувь тус тус өөрсдийгөө үнэлжээ. Энд үндэсний хэмжээний томоохон, туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд чадавхиа тогтворжиж буй түвшнээр өөрсдийгөө үнэлжээ.

Байгууллагууд хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

Мөн өнөөгийн байдлаар эмэгтэйчүүдийн ТББ-ууд олон нийтийг гэгээрүүлэх, шийдвэр гаргах түвшнийхэнд нөлөөлөх, чуулган хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, судалгаа үнэлгээ хийх зэрэг маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Тэд хамтын ажиллагааны давуу талаа ТББ-уудад шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, хүрч чадахгүй бүлэгт хүрэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх, мэдээлэл солилцон хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, дотоодын болон гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг гэсэн бол сул талаа ТББ-ууд нэгдэж чаддаггүй, хүний нөөцөөр дутмаг, асуудлаа өмчилдөг, мэдээлэл солилцоо, үнэт зүйл, арга зүй зөрөх, төрийн байгууллага дэмжлэг сул зэрэг асуудлуудыг дэвшүүлэн тавьсан байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *