IMG 3401

Байгаль орчин ба эмэгтэйчүүдийн эрх хэрхэн огтлолцох вэ?

Байгаль орчин, эмэгтэйчүүдийн эрх гэсэн асуудал хэрхэн огтлолцож байна вэ? Энэ асуудлаар Булган, Архангай, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Завхан аймаг, Улаанбаатар хотын төрийн бус 50 байгууллагын төлөөлөл  4-р сарын 27-29-ний өдрүүдэд уулзаж ярилцлаа. Оролцогчдын 50 хувь нь шинэ байгууллагын төлөөлөл байсан учир  эмэгтэйчүүдийн эрх, эрхийн зөрчлийн асуудлаар ярилцаж мэдлэгээ нэмэгдүүллээ. Эмэгтэйчүүдийн байгууллага, бүлгүүд эмэгтэйчүүдийн эрхэд суурилсан өнцгөөс хэрхэн, яаж дүн шинжилгээ хийх вэ гэсэн асуудал мөн яригдлаа. Тэд хамтран хэрхэн  ажиллах вэ? Сонгож ажиллах гэж байгаа асуудал  тухайн бүс нутагт тулгамдаж байгаа гол асуудал мөн үү?, байгаль орчны  байгууллагуудтай хэрхэн хамтрах вэ?  зэрэг асуудлыг тойрон ярилцлаа. Тухайлбал, олон жилийн турш Дорноговь аймгийн Зүүнбаян сумын эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байна, Завхан аймагт иргэд ундны усаа зориулалтын бус саванд хадгалснаар тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна, уул уурхай түшиглэсэн орон нутагт эмэгтэйчүүд ажлын байрны бэлгийн дарамтад өртөх эрсдэл өндөр байдаг тухай, Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол эмэгтэйчүүд, иргэд, хүүхдүүдэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа асуудлаар ярилцлаа. Асуудал олон харин үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Бидний оролцоо юу байх вэ?

Тулгамдаж байгаа асуудлыг шийдэх зорилгоор байгууллагууд хамтран ажиллах шийдэлд хүрсэн юм.  Эмэгтэйчүүд ба байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт чиглэлээр нийт 13 төсөлд 44,7 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *