Zar

Сургалтын модуль боловсруулах зөвлөх баг сонгон шалгаруулна.

Монголын Эмэгтэйчүүдийн Сан  /МОНЭС/ нь эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, бүлгүүдэд нийгмийн хөгжлийн төлөө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ҮНДЭСНИЙ АНХДАГЧ САН юм. МОНЭС нь 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш одоогийн байдлаар 335 төсөлд санхүү, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлээд байна. Манай байгууллага “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь” /2017-2020/ төслийг гурван жилийн хугацаатай Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 11 цэцэрлэгт хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд бага насны хүүхдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, чадвар олгох, цэцэрлэгийн багш нарт зориулсан 2 сургалтын модуль, сургагч багш нарыг бэлтгэх гарын авлага, 4-5 насны хүүхдэд зориулсан богино хэмжээний 3 видеоны агуулга боловсруулах гэрээт ажил гүйцэтгэх зөвлөх  багийг сонгон шалгаруулж авна. Зөвлөх багт тавигдах шаардлага:

  1. Бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн асуудлаар мэргэшсэн зөвлөхтэй байх
  2. Зөвлөх багийн гишүүд нь бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн асуудлаар сургалтын модуль, гарын авлага боловсруулж байсан туршлагатай байх
  3. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай багш, арга зүйч, эрхлэгч зэрэг гишүүдийн төлөөллийг оруулсан байх
  4. Жендэрт суурилсан хүчирхийлэл, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай зөвлөхтэй байх

Зөвлөх үйлчилгээг сонирхож буй баг нь 2017 оны 6 сарын 21-ны 17:00 цагаас өмнө багийн гишүүдийн CV,  гарын авлага боловсруулах техникийн товч саналаа 2 хуудсанд багтаан бичиж, МОНЭС-ийн байранд битүүмжлэн авчирч өгнө үү.  Зөвлөх үйлчилгээг ажлын 30 хоногт хийж гүйцэтгэх ба зөвлөх үйлчилгээний ажлын хөлс 14.0 саяас хэтрэхгүй байна.

Төсөл болон сургалтын модультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoilanwomensfund.mn; утас 77119991 , ariunzul@mones.org.mn хаягаар холбогдож авна уу.

Жич: Зөвхөн шалгарсан зөвлөх багтай 2017 оны 7 сарын 1-с өмнө холбогдоно. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн материалыг хүлээж авахгүй бөгөөд шалгаруулалтаас автоматаар хасна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *