64bc2bee 5f6f 4422 A563 1853ae1bf6a8

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Монголын Эмэгтэйчүүдийн Сан нь Швейцари улсын Ананда сангийн түншлэгч болох ХАОРОН сангийн санхүүжилтээр “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр болсон.

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт  (хүүхэд, эцэг эх, багш) болон олон талт оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,  сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах мэдлэг олгох тогтолцоо бий болгох зорилго бүхий  энэхүү төсөл нь нийслэлийн болон Баянхонгор, Дорнод, Архангай аймгийн нийт 11 цэцэрлэгт хэрэгжинэ. Төсөлд 220 цэцэрлэгийн багш, 2598 хүүхэд, 3637 эцэг эх/асран хамгаалагчид хамрагдана. Үүнд:

  • Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэг
  • Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгүүд болно.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон “Монголын Эмэгтэйчүүдийн сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг нар “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь”төслийг 2017-2019 оны хооронд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг” -ийг  байгууллаа.

Эх сурвалж: http://www.edub.edu.mn/v/2017-04-05-02

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *