Zar

Төслийн уралдаанд оролцохыг урьж байна

Танай байгууллага охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажилладаг уу?

Танайх жендэрийн шударга ёсыг бий болгохын төлөө ажилладаг уу?

Тийм бол бид танай байгууллагыг дэмжих хүсэлтэй байна. Өмнө нь зарласан төслийн уралдаанд шаардлага хангах төсөл ирээгүй тул төслийн уралдааныг дахин зарлаж байна. Та бүхэн  Монголын Эмэгтэйчүүдийн Санд хандан төслөө идэвхитэй ирүүлнэ үү. 

Төслийн зорилго орон нутгаас УБ-т шилжин суурьшиж буй 16-25 насны, охид, залуу эмэгтэйчүүдийн хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн мэдлэгийг судлан тогтоон, эрхээ хамгаалах, дуу хоолойгоо гаргах, хамгаалуулах чадавхийг тодорхойлон, охид залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах зөвлөмж гаргаж, гаргасан зөвлөмжийнхөө дагуу чадваржуулах төсөл хэрэгжүүлэх.


ТА БҮХЭН ТЭТГЭЛЭГ ХҮСЭХДЭЭ ДООРХ 5 АСУУДЛЫГ АНХААРААРАЙ:

Уян хатан байдал: МОНЭС нь ерөнхий зардлын хэрэгцээ их байдгийг ойлгож төслийн төсөвтөө өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж, нийт төсвийн 20 %-аас хэтрүүлэлгүй захиргааны зардлыг тусгахыг зөвшөөрнө

Нөөц: МОНЭС-ийн төслийн санхүүжилт нь 7,0 сая төгрөг, хэрэгжүүлэх хугацаа нь 1 жил хүртэл байна. Уралдаанд ирүүлсэн төслөөс 1 төсөл шалгаруулна. Төслөө амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд дахин хандах боломж нээлттэй.

Тэгш оролцоо: МОНЭС асуудал нь орхигдсон бүлгүүдийг чадваржуулахыг зорьдог. Та бүхний төсөл эдгээр боломж багатай бүлэг рүү хүрч ажиллахад чиглэх хэрэгтэй.

Онцлог: Охид, залуу эмэгтэйчүүд хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтанд өртөх, эрхээ ойлгох, хамгаалах, идэвх зүтгэл гаргах боломж, нөхцөл нь бусад үеэсээ хүндрэлтэй байдаг тул МОНЭС 2016-2020 онд хэрэгжүүлэх стратегидаа тусгайлан чиглэл болгон оруулж тэднийг хүчирхэгжүүлэхийг хүсч байна.


Төслийн үйл ажиллагаа:

1-рт Судалгаа: Орон нутгаас УБ-т шилжин суурьшиж буй эмзэг бүлгийн охид, залуу эмэгтэйчүүдийн эрх, эрхээ хэрэгжүүлэх чадавхыг үнэлэх судалгааны ажил

2-рт Судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.


  1. Төслийн баримт бичиг:
  • Өргөдөл төслийн үндэслэл, хэрэгцээ  Тэтгэлэг хүсэх маягтыг татан авна уу
  • Төслийн судалгааны хэсэгт хэрхэн, яаж, ямар арга замаар, хаана судалгаа хийх, үйл ажиллагааны хэсэгт ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хугацаа, санхүүжилтийг зарцуулах тооцоо тодорхой байх
  • Төслөөс гарах үр дүн, үр нөлөө, төсөл хэрэгжүүлсэнээр шилжин суурьшигч залуу эмэгтэйчүүд болон нийгэмд гарах өөрчлөлтүүдийг тусгах
  1. Өмнө нь тус сангаас тэтгэлэг авч байсан бол төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга
  2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас оруулах хөрөнгө, байгууллагын чадавхи, нөөцийн талаарх мэдээлэл
  3. Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, товч танилцуулга, эргэн холбоо барих утас, хаягаа тодорхой бичсэн байна.

Төслийн материалыг хүлээн авах хугацаа 2017 оны 03 дугаар сарын 10-ны 17 цаг хүртэл нээлттэй. Та бүхэн хоцролгүй дараах хаягаар төслөө явуулаарай.

Монголын Эмэгтэйчүүдийн Сан
Хаяг:   УБ, Сүхбаатар дүүрэг 6-р хороо,  Шуудангийн хайрцаг: 280, 46А, Улаанбаатар
Бага тойруу 48-р байр 305 тоот                             
E-mail: mones@mongol.net; davaa@mones.org.mn
Утас: 77119991  
Дэлгэрэнгүй мэдээллийг  davaa@mones.org.mn хаягаар холбогдож авна уу.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *