Untitled 1

Шинэ стратегиа хэрэгжүүлж эхэллээ

Тэтгэлэг олгох хөтөлбөрийн 2016-2020 оны хооронд баримтлах шинэ стратегиа хэрэгжүүлж эхэллээ.

  1. Жендэрийн эрх тэгш байдал ба ялгаварлан гадуурхалт
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл
  • Ажлын байран дахь бэлгийн дарамт
  • Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, тэр дундаа бэлгийн цөөнхийн эрх
  • Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө филантропийн үзлийг түгээн дэлгэрүүлэн, хөрөнгө босгох
  1. Эмэгтэйчүүд сайн засаглал, хариуцлага, ил тод байдлын төлөө
  • Сайн засаглал, ил тод байдлынтөлөө, хариуцлага тооцох эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо
  • Хариуцлага, ил тод, шудрага байдлын талаархи судалгаа, мониторинг, үнэлгээ, дүгнэлт
  • Мониторинг, үнэлгээ хийх чадварыг дээшлүүлэх
  • Эмэгтэйчүүдийн өмчлөх, орлого/ашиг олох, захиран зарцуулах эрхийг хэрэгжилтийг сайжруулах
  1. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо
  • Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, бүлгүүд, тэдний эвсэл, хөдөлгөөний оновч, үр нөлөөгдээшлүүлэх
  • Орон нутгийн эмэгтэйчүүдийн нийгмийн болон улс төрийн оролцооны амжилтыг бататган ахиулж, тэрхүү амжилт, туршлага, арга барилыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх
  1. Охид, залуу эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх
  • Охид, залуу эмэгтэйчүүдийг эрх, эрхээ хэрэгжүүлэх чадавхи
  • Бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа, насанд хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэл
  • Нийгмийн амьдрал /улс төр, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын/ -д оролцох мэдлэг, чадвар, арга барил эзэмшүүлэх
  • Нийгэмд эзлэх байр сууриа ахиулахад чиглэгдсэн боловсрол, эрүүл мэнд, оюуны хөрөнгө оруулалт зэрэг бусад үйл ажиллагаа
  1. Эмэгтэйчүүд бай байыгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
  • Уур амьсгалын өөрчлөлт(УАӨ)ба эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг бодлогын түвшинд гаргах,
  • Энэхүү эрхийн зөрчилд мониторинг/үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх/сааруулахмэдээлэл, мэдлэг, арга замыг нэвтрүүлэх,

Онцлог: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сөрөг үр дагаварууд эмэгтэйчүүдийн амьдралд эмзэг тусаж байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн ус, хүнсний аюулгүй байдал, цэвэр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг жендэрийн мэдрэмжтэй бодлого болон үйл ажиллагаанд тусгах, нөлөөллийн ажлыг бэхжүүлэх чиглэл нэмэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *