Proposal Zar

Социологийн ангийн 4-р курсын оюутнуудыг судалгааны төслийн уралдаанд оролцохыг урьж байна

МОНЭС нь Их дээд сургуулийн социологийн мэргэжлээр 4-р курст суралцаж байгаа оюутнуудыг судалгааны уралдаанд оролцохыг урьж байна.

Судалгааны зорилго нь 16-25 насны охид, залуу эмэгтэйчүүдийн хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн мэдлэгийг судлан тогтоон, эрхээ хамгаалах, дуу хоолойгоо гаргах, хамгаалуулах чадавхийг тодорхойлон, охид залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах зөвлөмж гаргана. Судалгааны удирдамжийг Татах

Дэлгэрэнгүй мэдээллийг  davaa@mones.org.mn хаягаар холбогдож авна уу.

А. ТӨСӨЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Агуулга: Эмэгтэйчүүдийн эрхэд суурилсан, феминист зарчмыг баримталсан. Тодорхой хугацаа, хөрөнгө нөөцөд багтаан, зорьсон үр дүндээ хүрэхүйц оновчтой, асуудлаа шийдвэрлэх бодитой ахиц, суурь , чадавхи бий болгохыг зорьсон байх
  • Үйл ажиллагаа: Төсөл нь эмзэг бүлгийн охид, залуу эмэгтэйчүүдийг эрх, эрхээ хэрэгжүүлэх чадавхыг үнэлэх судалгааны ажилд чиглэгдсэн байна
  • Хэлбэр: Судалгаа, шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт, мессэж зэрэг боловсруулах, сошиал медиа, орчин үеийн мэдээллийн технологи хэрэгслийг ашиглах
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 сараас доошгүй, төслийн төсөв 2,0 сая төгрөг хүртэл

Б. УРАЛДААНЫ МАТЕРИАЛД ОРУУЛАХ МЭДЭЭЛЭЛ:

  1.  Төслийн баримт бичигт тавигдах шаардлага
    • Өргөдөл төслийн үндэслэл, хэрэгцээ /Манай сангийн www.mones.org.mn сайтаас Тэтгэлэг хүсэх маягтыг татан авна уу./
    • Судалгааны ажлын төсөл, аргачлалын санал -судалгааны ажлаа хаана хэрэгжүүлэх, ямар арга замаар явуулах, ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх
    • Судалгаанд шаардагдах төсөв, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хугацаа тодорхой байх
    • Судалгааны багийн гишүүдийн танилцуулга, ажил үүргийн хуваарилалт
  2. Өмнө нь судалгаа хийж, оролцож байсан бол үр дүнгийн талаар товч танилцуулга
  3. Багийн товч танилцуулга, удирдах багш, эргэн холбоо барих утас, хаягаа тодорхой бичсэн байна

Дээрх шаардлагыг хангасан төслийн саналыг  2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

Хаяг:УБ, Сүхбаатар дүүрэг 6-р хороо
Шуудангийн хайрцаг: 280, 46А, Улаанбаатар,Бага тойруу 48-р байр 305 тоот
И-мэйл:  mones@mongol.net davaa@mones.org.mn 
Утас:    77119991  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *