Mngo

Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудыг төслийн уралдаанд оролцохыг урьж байна.

mngoМОНЭС-гаас “Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, ялгаварлан гадуурхалтыг бууруулах” чиглэлээр төслийн уралдааныг эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагуудын дунд зарлаж байна.

А. ТӨСӨЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Агуулга: Эмэгтэйчүүдийн эрхэд суурилсан, феминист зарчмыг баримталсан. Тодорхой хугацаа, хөрөнгө нөөцөд багтаан, зорьсон үр дүндээ хүрэхүйц оновчтой, асуудлаа шийдвэрлэх бодитой ахиц, суурь, чадавхи бий болгохыг зорьсон байх.
  • Үйл ажиллагаа: Төсөл нь эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээ, баримтын судалгааны ажилд чиглэгдсэн, үр шимийг хүтэгчдийнхээ хүсэл, саналыг тусгасан байна.
  • Хэлбэр: : Үйлчилгээ, мэдээлэн гэгээрүүлэх, судалгаа, шинжилгээ, дүгнэлт, мессэж зэрэг боловсруулах, сошиал медиа, орчин үеийн мэдээллийн технологи хэрэгслийг ашиглах.
  • Төслийн уралдаанд оролцогч байгууллага нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 сараас доошгүй, төслийн төсөв 3,0 сая төгрөг хүртэл

Б. УРАЛДААНЫ МАТЕРИАЛД ОРУУЛАХ МЭДЭЭЛЭЛ:

  1. Төслийн баримт бичигт тавигдах шаардлага
  • Төслийн үндэслэл, хэрэгцээ (Тэтгэлэг хүсэх маягтыг татан авна уу)
  • Хохирогч хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээг хэрхэн, яаж, ямар арга замаар явуулах, ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх ба тогтвортой үргэлжлэх стратегитай байх
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хугацаа тодорхой байх
  • Төслөөс гарах үр дүн, үр нөлөө, төсөл хэрэгжүүлсэнээр хохирогч болон нийгэмд гарах өөрчлөлтүүдийг тусгах
  • Санхүүжилтийг зарцуулах тооцоо
  • Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас оруулах хөрөнгө, байгууллагын чадавхи, нөөцийн талаарх мэдээлэл
  1. Өмнө нь тус сангаас тэтгэлэг авч байсан бол төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга
  2. Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, товч танилцуулга, эргэн холбоо барих утас, хаягаа тодорхой бичсэн байна.

Дээрх шаардлагыг хангасан төслийн саналыг  2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

Монголын Эмэгтэйчүүдийн Сан

Хаяг: УБ, Сүхбаатар дүүрэг 6-р хороо
Шуудангийн хайрцаг: 280, 46А, Улаанбаатар 
Бага тойруу 48-р байр 305 тоот
E-mail: mones@mongol.net; davaa@mones.org.mn
Утас: 77119991

Удирдамж Татах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *