IMG 0052

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ТББ-уудаас 2012-2015 онд хийсэн судалгаа, мониторингийн тайлангийн эмхэтгэл танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг

ОIMG_0053хид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр 2012-2015 оны хооронд ТББ-уудаас хийсэн тоон, чанарын, баримтын судалгаануудын тайланг танилцуулах уулзал, хэлэлцүүлэгт ТББ-ын төлөөлөл, судлаач, эрдэмтэн багш нийлсэн 85 хүн оролцлоо. Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас уг эмхэтгэлийг хэвлүүлэн олны хүртээл болгож байгаа билээ. Судалгаа, мониторингийг хийж гүйцэтгэсэн ТББ-ууд энэхүү эмхэтгэлд орсон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, боловсролын орчин дахь бэлгийн дарамт, жендэрт суурилсан хүчирхийлэл, өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн залуу ээж нарт тулгамдаж буй асуудлууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох асуудлаар хийсэн судалгаа, мониторингийн тайлангуудын дүгнэлтийг оролцогчдод танилцууллаа.
Энэ уулзалтаар ТББ-ууд өөрсдөө хийсэн судалгаа, мэдээллээ бусадтайгаа хэрхэн хуваалцаж, түгээж байх талаар хэлэлцэж, жил бүр ТББ-уудын мэдээллийн экспо гаргах, цахим хэлбэрээр бие биедээ түгээж байхаар шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *