IMG 8646

Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг шаардах зөвлөлдөх уулзалт

IMG_8646Өнгөрсөн 9-р сарын 16ны өдөр болсон ИНБ-дын Уулзалт хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанаас танилцана уу? Биднийг дэмжиж НҮБ-ын Суурин зохицуулагч Хатагтай Биата Тракман, ажилтан А.Цэцэгмаа, Сангийн яамны мэргэжилтэн Идшинринчин, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга М.Болормаа нар мэдээлэл хийлээ. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргэх Дэлхийн Уриалгын төслийг ИНБ-ын идэвхтэн зүтгэлтэнүүд танилцаж “Ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт” Монгол оронд ямар байгаа талаар хэлэлцэж уриалгад тусгахаар шийдвэрлэлээ. Мөн 09 сарын 24 ний үдэш болох Цуглаанд бүгд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.

Уулзалт хэлэлцүүлэгт ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн 70 орчим ИНБ-дын идэвхтэн, төлөөлөгчиддөө маш их баярлалаа. Мөн биднийг дэмжсэн НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Сангийн яам, Жендэрийн Үндэсний хороо болон ОУ-ын байгууллагынхан, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллагынхандаа баярласнаа илэрхийлье. Зохион байгуулахад идэвх зүтгэлтэй ажилласан ажлын албаныхандаа ч баярлахгүй байхын аргагүй. Та нартаа дахин дахин баярлалаа.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *