PAYPAL ашиглан хандив өргөх.

Donator name

PayPal
7711 9991 mones@mongol.net
CONTACT US       Мон | Eng

Охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 88 өдрийн аянаар босгосон хөрөнгөөр олгосон тэтгэлэг

2006 он

АББД-ын талаар олон нийтийг ойголтыг нэмэгдүүлэх сургалт
/2,000,000 төгрөг/

2007 он

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилж байгаа өнөөгийн байдал судалгаа
/1,000,000 төгрөг/

2008 он

Канадын кино найруулагч Беверли Шафферын шагналт бүтээл “Аюулгүй газар руу” баримтат киног орчуулан, Төв, Орхон аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, Улаанбаатар хотын зарим их, дээд сургуулиудын оюутнуудуудад үзүүлэн, бэлгийн хүчирхийллийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх хэлэлцүүлгүүд
/900,000 төгрөг/

2009 он

Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны сурталчилгаа
/500,000 төгрөг/

2010 он

Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, олон нийтийг гэгээрүүлэх, ялангуяа өсвөр үеийнхэнд хандсан хандсан яриа, хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн сурталчилгаа
/224,000 төгрөг/

2011 он

“Бэлгийн хүчирхийлэл хүний эрхийн ноцтой зөрчил болох нь” сэдвээр Төв аймгийн 9 сумын сургуулиудын өсвөр насны хүүхдүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа
/2,023,730 төгрөг/

2012 он

УБ хотын 11 сургуулийн 4500 өсвөр насны хүүхдийн болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх хэлэлцүүлэг
/10,000,000 төгрөг/

2013 он

Хөгжлийн бэрхшээлтэй охидыг болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалтууд
/1,450,000 төгрөг/

2014 он

KIDS PROJECT- Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд “Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” мэдлэг, хандлага, дадал төлөвшүүлэх, аливаа эрсдэл, тэр тусмаа бэлгийн хүчирхийллээс өөрсдийгөө хамгаалах чадварт сургах, бага насны охид хөвгүүдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цэцэрлэгийн багш нарын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлснээр бага насны хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэргийн тоог бууруулах, хохирогчийг эрт илрүүлэх, эрхийг нь хамгаалах ач холбогдолтой байлаа. Уг төслөөр цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдэд зориулсан бэлгийн хүчирхийллийн асуудлаарх ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох сургалтын гарын авлага боловсруулж, туршилтын хичээлээр СХД-ийн 156-р цэцэрлэг, БЗД-ийн 32-р цэцэрлэгийн 14 багшийг хамрууллаа.
Монгол улсад сургулийн өмнөх насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан бэлгийн хүчирхийлэл, халдлага, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, аргачлал байдаггүй. Тиймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулан гадны орны сайн туршлагыг Монголын хөрсөнд буулган “Хүүхдэд зөв болон буруугаар хүрэх” тухай энэхүү шинэлэг аргачлал нь бага насны хүүхдүүдэд нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, биеэ хамгаалах, өөрөө өөрийнхөө биед эзэн байх мэдлэг, чадвар нэмэгдүүлэх маш хэрэгцээтэй сургалтын аргачлал байлаа. Цаашлаад цэцэрлэгийн багш нараар эцэг эхчүүдэд сургалт явуулж ойлголт мэдлэгийг нь нэмэгдүүлснээр бага насны хүүхдийн хүчирхийлэлд өртөх, уг гэмт хэрэг буурах томоохон үр дүнтэй болсон
/2,000,000 төгрөг/

2015 он

Хүчирхийллийн тойргийг таслах нь – одоо хэрэгжиж байгаа төсөл
Бэлгийн хүчирхийллийн талаарх тандалт, тоон судалгаа гаргах, охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн талаарх сүүлийн 3 жилийн мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх. 2014 оны Өдрийн сонин, Өнөөдөр сонинуудад гарсан бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээ, мэдээлэл, ярилцлага, нийтлэлийг тандан судлах. Facebook хуудас үүсгэн ажиллуулах – Охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн талаарх Facebook хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх хэлэлцүүлэг өрнүүлэх, Телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулах – Хоёроос доошгүй телевиз /Монгол ТВ-ийн Нүүдэл шийдэл хөтөлбөр, Ийгл ТВ-ийн 9:1 хэлэлцүүлэг/-ээр охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулах.
/5,000,000 төгрөг/

Нийт 25,097,730 төгрөг
Нийт 9 төсөл.